Friday, March 24, 2017

Хөвсгөл аймгийн математикийн баг Монголын математикийн 52-р олимпиадад оролцсон тэмдэглэл ба Хөвсгөлийн математикийн 2016 он...


Хаврын их сорилго 10 олимпиадаар оны олимпиадууд эхэлсэн билээ. Тэндээс сурагчид , багш нар маань өөр өөрийн дотроо нэгийг тунгаан цаашдын бэлтгэлээ нягт нямбай болгосон гэж найдаж байна. Хаврын их сорилго 10 олимпиад математикийн стандарт болон мэргэжлийн тус бүр 7 ангилал , багийн бодолтын тэмцээн, Мэдээлэлзүйн 2 ангилалаар явагдаж өндөрлөсөн. 10 жилийн ойдоо зориулан гаргасан олимпиадын цувралаа бүх оролцогчиддоо тараахыг зорьсон маань биелэлээ олж хүүхдүүд бодолтоосоо гарж байх мөчтэй давхцан ном маань бидний гарт амжиж ирсэн билээ. Уг олимпиад анх удаа ангилал бүрт орон нутгийн шилдэг оролцогч 1-ийг шалгаруулж шагнасан нь сумдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх оролдлого байлаа. Мөн орон нутгийн оролцогчдод зориулсан сургалтыг сурагчдад зохион байгуулав. Улсын математикийн олимпиадын дархан аварга Б.Ганбилэгийн нэрэмжит багийн олимпиадын аваргаар П.Сүхбат ахлагчтай баг шалгарсан бол Улсын хошой аварга Н.Даваагийн нэрэмжит уран бодолтын шагналыг Х.Санжаахүү хүртэв. Стандарт болон мэргэжлийн ангилалуудад давхар түрүүлсэн 2 сурагч байсан нь 12-р ангид Ц.Энхбаатар, 9-р ангид Ц.Буянжаргал нар бөгөөд энэ 2 сурагч төрсөн ах дүүс байсан нь бас нэг содон тохиол байв. Энэ эрчээрээ Энхбаатар маань элсэлтийн ерөнхий шалгалтыг 100 хувьтай гүйцэтгэсэн ба Математик ,Физик 2 хичээлээр 800 оноо авч хоёуланд нь нэгдүгээрт жагссан нь ойрд харагдаагүй амжилт байлаа.
Гуравдугаар сарын төгсгөлд Улсын олимпиадын 2-н даваа болж өнгөрөхөд 9-р анги Б.Пүлжин , 10-р анги Х.Санжаахүү , 11-р анги Ч.Чинзориг , 12-р анги М.Баярдалай , Бага ангийн багш Ж.Болормаа , Дунд ангийн багш Р.Доржзовд ( энэ би) нар ангилалдаа тэргүүлэн ММО – 52 –т оролцох эрхээ авсан билээ. Мөн улсын эрх олгодоггүй ангилалуудад 7-р анги П.Амгаланбаатар , 8-р анги Г.Баярсайхан нар аймгийн аварга сурагчидын эгнээнд нэмэгдэв. Өмнөх оны 10-р сард Архангайн бүсийн олимпиадаас Б.Пүлжин Х.Санжаахүү Ц.Энхбаатар нар улсын олимпиадын эрхээ нэгэнт авсан байсан тул Г.Баярсайхан Б.Өсөхбаяр нарт улсын олимпиадын эрхийг шилжүүлэв. Ц.Энхбаатар оролцохоос татгалзсан бөгөөд өмнөх оны улсын олимпиадын шагналын нэмэлт нэг эрхийг багийн ахлагч багш нар хэлэлцэн дунд ангийн багш П.Сүхбатд олгохоор болов. Ийнхүү ММО-52-д Хөвсгөлийн аймгийн баг 9-н хүний бүрэлдэхүүнтэй оролцох болов. Аймгийн математикийн олимпиадад төвийн Дэлгэрмөрөн , Эрдмийндалай , Авьяас сургуулиуд амжилттай оролцсоноос гадна Арбулаг сум 1 алт 1 хүрэл Эрдэнэбулган сум 1 мөнгө , Тариалан сум 1 хүрэл , , Чандмань-Өндөр сум 1 хүрэл медаль хүртэж сумдын сургуулиудаа манлайлав. Мөн энэ үеэр сүүлийн хэдэн жил тасраад байсан Тоочин хүүхдүүд олимпиад дахин сэргэж уламжлал ёсоороо явагдав.
ММО-52 Архангай аймгийн Цэцэрлэг хотод 2016.05.04-08 ний өдрүүдэд Монголын математийн олимпиадын нэрт зүтгэлтэн Доктор Проффессор В.Адьяасүрэнгийн нэрэмжит болон явагдсан билээ. Адьяа багшийн Мэргэжлийн курс , Геометрийн сурах бичгүүд нь бидний олимпиаддаа бэлтгэдэг гол сурах бичгүүд бөгөөд тэдгээр номнуудыг үзэж судлалгүй олимпиадад орж байсан хүнийг энэ Монголоос хайгаад олох амаргүй биз. Тийм ч утгаараа бид өөрийнхөө багшаа хэмээн хүндэтгэн үздэгийн учир түүний нэрэмжит олимпиадад ихээхэн ач холбогдол өгч бодолтоороо бэлэг барихийг битүүхэн зорьсон билээ. 5 сарын 4-ний өдөр бид Архангай аймгийг зорьсон бөгөөд нутгаас гарах замд тасралтгүй цас орж тэнгэр хангай аян замыг маань цагаанаар ерөөж байв. Очсон аймгуудыг олимпиадыг зохион байгуулагчид угтан авч Спортын шинэхэн цогцолбор сургуулийнхаа дотуур байранд нэгдсэн байдлаар байранд байрлуулав. 5 сарын 5-нд нээлт 6,7-нд бодолгын бодолт 8-нд хаалт, шагнал гардуулах ажиллагаа гэсэн хөтөлбөртэй байсан бөгөөд мөн багш сурагчдын дундах сагсан бөмбөгийн тэмцээн , багш нарт зориулсан семинар , Адьяа багшийн шинэ номуудын нээлтийн ёслол , Тайхар чулууруу багш сурагччидийн нэгдсэн аялал зэрэг арга хэмжээнүүдэд хамрагдацгаав. Архангай аймаг нь урьд 1995 онд Монголын математикийн олимпиадыг зохион байгуулж байсан бөгөөд тухайн олимпиадад Хөвсгөл аймгийн баг багаараа түрүүлж мөн дунд ангийн багш ангилалд Б.Ганбилэг түрүүлж Хөвсгөлийн анхны улсын олимпиадын аварга төрж байсан юм. 2001 оноос эхлэн зохиогдох болсон А.Нямренчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн олимпиадад Хөвсгөл аймгийн баг сүүлийн 10 гаруй жил тасралтгүй оролцож байгаа бөгөөд ямагт тэргүүн байруудыг эзэлж амжилттай сайхан оролцдог тул Архангай нутаг бидэнд ээлтэй байдаг гэсэн билэгшээл, сэтгэлзүйн давуу талтай байв. Бусад аймгуудын танил багш нартаа Архангайд өмнө нь болсон бүх улсын олимпиадад Хөвсгөлийн баг түрүүлж байсан хэмээн наргиа хийж явлаа. Нээлтийн ажиллагаанд багуудыг танилцуулах үеэр ч энэ бодлоо тайзнаас хэлээд авсан.
Эхний өдрийн бодолтын дараа бүгд бодсон бодлогуудаа ярилцан барамжаа авсан бөгөөд хэд хэдэн хүн боломжийн хүлээлт үүсгэв. Эхний өдрийн дүнг 2 дахь өдрийн бодолтын дараа танилцуулсан нь оролцогчдийг эхний өдрийн онооноос хамааран сэтгэлзүйн нөлөөлөлд автахгүй байхаар тийн шийдсэн хэмээв. Эхний өдрийн дүнгээр Чинзориг 5 , Санжаахүү 1 , Пүлжин 6-р байр буюу медалийн байруудад явсан бөгөөд дахин өнөөдрийн бодолтын оноо нэгдэж эцсийн дүн гарах тул ингээд л энэ дүнгээрээ олимпиад дуусчихдаг болоосой ухааны юм бодож байв. Орой 19 цагийн орчим олимпиадын хороонд байдаг танилаас дуулага ирж 10-р ангийн сурагч санжаахүүи түрүүллээ гэсэн бааярт мэдээг дуулгав. Манай өрөө хавиар олимпийн аваргатай болчихсон л хэмжээний хөл хөөрцөг , хөөр баяр болцгоолоо. Урьдчилсан таамгаар бараг л болчихсон байх гэж бодож байсан ч яг баталгаатай сонсох чинь шал өөр юм билээ. Манай аймгийн зарим багш нар баярын нулимс ч унагааж байлаа. Санжаахүүгийн алтан медаль Хөвсгөл аймгийн улсын олимпиадын 4 дэхь алтан медаль бөгөөд сурагчидын хувьд анхных юм. Урьд дундын багш ангилалд улсын 5 удаагийн аварга Б.Ганбилэг анхны түрүүгээ Хөвсгөлд байхдаа авсан бол удаах нь бага ангийн багш Н.Даваа хоёронтоо улсын наадамд түрүүлсэн юм. Бусад аннгилалын дүн эхнээсээ гарч эхлэсэн бөгөөд Пүлжин маань 6-с 12-р байрлуу ухарсан ч хотынхон дунд ганцаараа торойж байлаа. 11-р ангийн дүн гарахад Чинзориг хүрэл медалийн байраа хадгалаж чадсанаар олон жилийн бэлтгэлийнхээ үр шимийг хүртэж улсын цолтоны гэр бүлд багтлаа. Дунд ангийн багш нарын дүн гарахад Р.Доржзовд 11 оноотой 4-р байрт байсан бөгөөд өмнөх хүн нь 11,5 оноотой байв. Олимпиадын бодлого хамгаалалтад ороход түүний авсан 1 оноог бичээгүй байсан бөгөөд 1 оноогоо нэмж авсанаар 12 оноотойгоор хүрэл медалийн болзол хангав. Тэрээр урьд нь улсын олимпиадад оролцож байхдаа нийт 4 удаа бодлого хамгаалах оролдлого хийж байсан ч нэг ч оноо авч чадаагүй байсан билээ.
Маргааш нь шагнал гардууулах ёслолоос өмнө Тайхар чулууруу аяласан бөгөөд сурагчдын дунд барилдаан болоход манай Баярдалайг хазайлгах хүүхэд тэр хавьд олдсонгүй. Бас нэг ялалт
Шагнал гардуулах ажиллагаа бидний төсөөлсөнөөс ч илүү болов. Олимпиадын хорооны даргийн илтгэлд Санжаахүү , доржзовд нарын нэрийг онцлон дурдсан бөгөөд Санжаахүүгийн хүртсэн алтан медаль нь зөвхөн Хөвсгөлийн төдийгүй орон нутгийн сурагчдын хувьд 32 жилийн дараа авч байгаа алтан медаль ажээ. 1984 оны улсын олимпиадад Архангай аймгийн сурагч Батдэлгэр түрүүлсэнээс хойш 32 жилийн турш дандаа хотын сурагчид түрүүлж байсан ажээ. Үүнээс хойш шагнал гардуулах ажиллагаа Санжаахүүгийн төрсөн өдөр шиг болж хувирав. Зүгээр ч нэг түрүүлээд зогсохгүй ММО 52-т хамгийн өндөр буюу 37 оноог авсанаар тухайн олимпиадын үнэмлэхүй аврагын шагналыг олимпиадын хорооноос гардан авав. Ч.Даваадорж багшийн нэрэмжит онцгой амжилтын эзэн шагналыг мөн гардан авлаа. Дараа нь Нямренчин сангийн болзолыг биелүүлсэнээр Санжаахүү Чинзориг нар багш нарынхаа хамт сангийн шагналыг гардан авав. Мөн бэлтгэсэн багш П.Сүхбат улсын аварга уяач багшийн шагналыг гардан авлаа. Тэрээр мөн энэ улсын олимпиадад эхний 10-т орсоноор цаашдын математикийн замналдаа том урам зориг авсан билээ. Болормаа багш 10-р байрт орж багтаа тус хүргэсэн бол Өсөхбаяр багийн дундажаас дээш оноо авч ачаа үүрэлцлээ. Баярсайхан ангилал дэвшин оролцсон бөгөөд сумдыг төлөөлж үндсэн багын гишүүнээр оролцож байгаа миний мэдэх анхны сурагч юм. Тэрээр улсын олимпиадаас томоохон мэдлэг туршлага хуримтлуулсан юм. Нийт багийн дүнгээр Улаанбаатар хотын дараа буюу 2-р байрт орж дурсгалын цом болон ирэх жилийн улсын олимпиадад 2 хүний нэмэлт эрхтэй оролцох боломжтой боллоо. Улсын нэртэй сүртэй олон мундаг багш нар олимпиадын оролцогчид баяр хүргэж урмын үгээр шагнаж байлаа. Ийнхүү ММО 52-г Хөвсгөлийн баг 1 алт 2 хүрэл медальтайгаар ганзага дүүрэн өндөрлүүллээ. 5 сарын 8-ний орой нутгийн зүг хүлгийн жолоо залсан бөгөөд замын бартаа гулгааг хамтын хүчээр даван туулсаар нутагтаа ирэхэд сургууль хамт олон сурагчдын эцэг эхчүүд алд цэнхэр хадаг мөнгөн аяга сүүтэйгээсТосонцэнгэл сумын ард угтаж авав. 60 км-н зайнаас тосуулж угтуулаад муухан сайд дарга нараас л сүртэй байлаа. Ийнхүү нэгэн том зорилго биелэлээ олж дараагийн том зорилго эхлэлээ.
Гэртээ ирээд 5 хоносоны дараа Санжаахүү Чинзориг Өсөхбаяр нар олон улсын олимпиадын бэлтгэлийг зорьсон юм. Олон улсын математикийн олимпиад нь сурагч гэсэн ганцхан ангтлалтай бөгөөд нэг улсыг төлөөлөн 6 сурагч оролцдог юм. Монгол улсыг төлөөлөн ихэвчлэн 11,12-р ангийн суралцагчид оролцох магадлалтай байдаг бөгөөд 4 удаагийн сорилын оноо болон улсын олимпиадын оноог харгалзан эхний 6 сурагчийг шалгаруулахад олон улсын олимпиадын бэлтгэлд хамрагдсан 40 гаруй сурагчаас Х.Санжаахүү 4 байраар шалгаран оллон улсын олимпиадад оролцох эрхийг авсан юм. Энэ нь мөн 1980 онд (Д.Орлох) оролцсоноос хойшхи Хөвсгөл аймгийн хоёр дахь олон улсын олимпиадын оролцогч болсон юм. IMO2016 энэ жил 7 дугаар сарын 09-16 ны хооронд ХонгКонг улсад зохиогдсон бөгөөд Санжаахүү маань 14 оноо авч тусгай байрт шалгарсан билээ. Хүрэл медалийн босго 16 оноо байв. Монгол улсын баг 2 мөнгө 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 120 гаруй орноос 41-р байрт шалгарсан байна.
Санжаахүү маань энэ жилээс Улаанбаатар Эмпати сургуульд суралцахаар болсон бөгөөд түүний цаашдийн математтикийн замналд нь сайхан бүхнийг ерөөе. Цаашид ч дахин олон улсын олимпиадад оролцож амжилтаа ахиулж авах ёстойгоо авна гэж найдаж байна. Хөвсгөлийн математикийн түүхийн шинэ хуудас тод үсэг байсанд баярлалаа.
Шинэ хичээлийн жилийн анхны олимпиад Орхон аймгаас эхлэв. Монголын математикийн олимпиадын хорооноос зохиодог бүсийн олимпиадад 9-12 ангид түрүүлсэн сурагчид улсын олимпиадын эрхээ шууд халааслах байсан тул ихээхэн ач холбогдол өгсөн билээ.Өнгөрсөн жил 4 эрхийн 3-ийг нь бид авч 1-ийг нь Баянхонгор авч байсан бөгөөд энэ жил бүгдийг нь хамаад ирэе хэмээн очоод 10-р ангид Ц.Буянжаргал эрхээ авч бусад ангилалуудыг Архангай аймагт алдлаа. Архангай аймгийн өнгөрсөн жилийн улсын олимпиадад зориулсан бэлтгэлийн үр дүн арай хожуу гарч байна уу гэлтэй. Архангай аймаг нь 2012 оноос Математик 2016 хөтөлбөрийг 4 жилийн хугацаатай хэргэжүүлж аймгийн бүх математикийн багш нарыг үе шаттайгаар сургасанаар математик боловсролын түвшин нь богино хугацаанд эрс дээшилсэн нь тэднээс суралцууштай том үлгэрлэл юм.
Уг олимпиадаас манай аймаг нийт 13 медаль авсанаас Дэлгэрмөрөн ,Эрдмийндалай сургуулиуд тус бүр 6 медаль авсан бол онцлох медаль нь Арбулаг сумын 12 ангийн сурагч Мөнхгэрэлийн хүрэл медаль байлаа. Сумын сурагч бүсийн олимпиадаас медаль авч байгаа анхны тохиолдол.
Долоо хоногийн дараа ээлээ өгсөн Архангайдаа А.Нямренчингийн нэрэмжит төвийн бүсийн 16 дугаар олимпиадад оролцохоор очлоо. Манай аймгаас Дэлгэрмөрөн , Эрдмийндалай , Ирээдүй+Арбулаг багууд оролцож 3 ангилалд тэргүүлэв. 7 -р ангид Г. Отгонтуяа түрүүлж Мөнхбаатар багш бүсийн хэмжээний анхны түрүүгээ авлаа. 8-р ангид өнгөрсөн жил 7-р ангидаа түрүүлж байсан М.Хангал аваргаа баталж хошой аварга болсон бол, мөн 8-р ангийн Б.Батсамбуу 9-р ангид дэвшин оролцож хүрэл медаль хүртсэнээр 9-р ангийн ах эрч нараа бэлтгэлээ чангалах ёстойг сануулав. 11-р ангид Б.Өсөхбөяр сүүлийн өдөр бүтэн бодсон ч мөнгөн медаль хүртсэн бол 12-р ангид Ч.Чинзориг сүүлийн олимпиаддаа анхны түрүүгээ авч сайн бариа хийлээ. Багийн олимпиадын төрөлд 2,3-р байруудыг эзэллээ. Ийнхүү Архангай нутаг ахин дахин ивээсээр л байна. 12-р сард П.Энхболдын нэрэмжит улсын уралдаанд нилээд өргөн бүрэлдэхүүнтэй очсон ч бидний хувьд бодлого чанга босго өндөр байлаа. Түүний дараа Дэлгэрмөрөн сургуулиас зохиодог Икосаэдр олимпиад болсон бөгөөд стандарт мэргэжилийн болон Мөрөнгийн , сумдын гэж ялгаж дүгнэсэн нь сумдын оролцоог нэмэгдүүлсэн бөгөөд төвийн сурагчидтай өөрийгөө харьцуулах боломж олгосон гэж найдаж байна. Стандарт ангилалд Их Уул , Галт сумд бусдыгаа манлаайлсан бол Мэргэжилийн ангилалд Баянзүрх Арбулаг сумд өндөр амжилт гаргасаныг дурдая. Гэхдээ илүү хөгжихийг зорьвол зөвхөн сумд хоорондоо өрсөлдөх нь хэр оновчтой эсэхийг хэлж мэдэхгүй юм.
Оны отгон олимпиад Арбулаг суманд болсон бөгөөд математикийн багш Сандуйжав агсаны шавь нар ойрын хэдэн жил тасраад байсан багшийнхаа нэрэмжит Мэргэд гарах сурвалж олимпиадыг 2015 оноос эхлэн сэргээн хийж байгаа билээ. Тус олимпиад нь хойд бүсийн сумдын тойрогт болдог бөгөөд өнгөрсөн жилээс сумдад нээлттэй ба мөн бүсийн тулгуур сургууль Ирээдүй сургууль оролцдог юм. Уг олимпиадын хувьд сурагч багш нарын бодолтоос гадна багийн олимпиад гэсэн төрлүүдээр өрсөлддөг бөгөөд шагналын хувьд түрүүлсэн сурагч 50000 төгрөгийн шагналтай байдаг нь оюун ухааны үнэлэмжийг өндөрт өргөсөн сайхан зөв үйл билээ. Ийм сайхан үйл хийж багшийнхаа дурсгалд мөнхжүүлэн номын суварга бүтээж байгаа залууст ажлын амжилт хүсч санаж сэдэсэн бүхэн нь номын ёсоор бүтэхийг ерөөе. Мөн энэ онд аймгийн аварга , бүсийн медальтан гээд өндөр амжилтуудыг үзүүлсэнээс гадна сайхан олимпиад зохион байгуулсан Даваадорж захиралтай Арбулаг сумын сургууль , математикийн багш Сайнболд нарт тусгайлан баяр хүргэе.
Ирж буй 2017 он мөн Хаврын их сорилгоороо эхлэх болно. Энэ онд Хөвсгөлийн математикийнханд ээлтэй байж учирсан бодолго бүхэнээ урнаар бодох болтугай. 
Хөвсгөлийн залуу Математикч Р.Доржзовд

Tuesday, June 30, 2015

Манай Монгол аймаар гооё....

        Ойрын үед арай л дуугүй байгаад байгаа юм шиг санагдаад байхаар нь юу ч хамаагүй бичмээр санагдаад бичиж сууна. Өнөөдрийн миний онцлох сэдэв бол тун удахгүй болох Мрнголын анхны тулгар төр Хүннү гүрнийг байгуулсны 2224 Их Монгол улсыг байгуулсны 809 Богд хаант Монгол улсаа байгуулж тусгаар тогтнолоо тунхагласны 104 Ардын хувьсгалын яруу алдарт 94 Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн их баяр наадам бөгөөд  ер нь баяр наадамтай холбоотой өөрийн хэдэн бодлыг сийрүүлэе гэсэн билээ.
Бодсон нь 1
Толин хул гэдэг дууг байхгүй байхад наадам яаж болдог байсан юм бол оо? Энэ бол наадмын сүлд дуу. Эхний гийнгоо нь яваад эхлэхэд л  аль ч үед наадмын тухай бодол тархинд зурс хийн орж ирнэ. Үг бүрээс нь хурдны морь унаж явсан дурсамжууд сэргэнэ. Наадмын тухай олон сайхан дуу байдаг ч тэдгээрийг бүгдийг нь нийлүүлсэн ч Толин хулын тоосонд ч хүрэшгүй мэт. Хэрэв би мэддэгсэн бол энэ дуунд ТӨРИЙН СОЁРХОЛ хүртээхсэн. Ямартаа ч энэ дуу наадмаас салгаж болшгүй нэгэн хэсэг нь болон миний сэтгэлд уяагджээ.
Бодсон нь 2
Манай Монгол аймаар гооё....үүнтэй хэн ч маргахгүй , маргасан ч барахгүй билээ. Уул тал говь хангай хосолж, байгалын үзэсгэлэн  цогцолсон асар уудам  нутагтай атлаа  газар нутгийнхаа ганц цэг болох Улаанбаатар хотдоо улаан шоргоолжны үүр шиг бужигналдан аж төрцгөөдөг бөгөөд  манай улсын хүн амын яг тэн хагас нь тэнд байдаг. Тэгээд ч тэгдиймүү яадын тэндэээ бүх юугаа яадаг... тэр уг нь дэмий юм байгаан.
Энэ улсын баяр наадам жил жилд өөр аймгуудад зохиогддог бол гэж би уг нь боддын. Дээр үедээ бол яахав тухайн үеийнх нь боломж бололцоо телевиз радиогоор нэвтрүүлэх зэргээс хамаараад хотдоо л хийхээс өөр аргагүй л байсан байх. Харин одоо бол хаана ч наадсан зорьсон хүнд бол зовлонгүй очоод үзчихээр болжээ. Хаанаас ч шууд нэвтрүүлэг цацаж болохоор болж. Тэгэхээр заавал хотод наадам хийсний давуу тал гэж юу байнаа?
Хөлбөмбөгийн ДАШТ зэрэг томоохон тэмцээнүүдийг зохиохын төлөө улсууд өрсөлддөг шиг наадмаа зохиох эрхийн төлөө аймгууд өрсөлддөг болчихвол орон нутгийн хөгжилд ч хэрэгтэй байж болох талтай шүү. Амьд явбал улсын наадам үзнэ гэж муу Нацаг минь ярьдагсан. Улсын наадмыг насаараа малынхаа дэргэд радиагоор чагнасан хэдэн хөгшидөд улсын наадмыг нь нэг ч болов удаа ойртуулаад халхын нэртэй аварга арслангуудыг хажуугаас нь нэг харуулчихсан... Энэ тухай дэлгэрүүлээд ярьвал их юм бий.
Бодсон нь 3
Хөлбөмбөгийн талбайд барилдана гэхээр л нэг л бууж өгөхгүй байнаа. Одоо 2 бөх барилджаагаад торгуулын талбайд нэгнийгээ унагаавал улаан карт аваад хөөгдөх үү?
Уг нь наадмаас маань үлдсэн цөөхөн хэдхэн жинхэнэ зүйлийн нэг нь зүлэг байсан юм. Одоо тэгээл хиймэл зүлгэн дээр хиймэл наадам. Таарждээ чааваас...
Бодсон нь 4
Сүхбат аварга Өсөхбаяр аваргаас дээр эрэмблэгэдэх ёстой шдэ. Гэхдээ цаадах чинь бараг барилдахгүй байхоо... Энэ тухай надтай маргах гээд хэрэггүй шүү...
Бодсон нь 5
Аймгийн наадам ч гэсэн сумдаараа болоход яана...
Сумын наадам ч гэсэн багдаа................. нтр гэвэл арай худлаа байна уу?
Бодсон нь 6
Гарьд магнай бол миний хамгийн хайртай кино. Үг болгоныг нь цээжээр мэднэ дээ бараг л
Энэ киног манай бөхчүүд ер нь үзсэн болов уу? Молиг Очир ах нас барахдаа хэлдэгдээ. Монгол бөх ёс бус явдлаар дүүрчээ гэж. Яг өнөөдрийн тухай л хэлээд байх шиг.
Хааяа нэг бөхчүүдийн дунд иймэрхүү хүний сүгнүүд  тааралдддагийн. Чам шиг гэнэн залуу улсад их хортой доо гэдэг үг бол манайханд бүр яг тохирно. Бүгдээрээ Жигмэдүүд.  Монгол бөхийн өнөө үе бол хойч үеээ хорлож байна. Үндэсний өв их соёлыг өөрсдийн мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж дараа үеийнхнээ өөрсдийн замаар хөтлөн оруулж байна. Хамгийн жудаггүй эрчүүд бараг бөхчүүд болж байх шиг. Гэхдээ сайхан сайхан бөхчүүд мэр сэр байгаа байхаа... НайРаа хийж унаад мөнгө авах биеээ үнэлэх хоёр бол агуулгын хувьд нээх хол зөрүүгүй дээ чааваас.  Бас тэр чадлаараа тав давж чадахгүй байж начин гээл явна гэхээр ичдэггүй юм байхдаа. Жоохон охидын хөөрхөн харагдах гэж хичээдэгтэй л адил.... Ахадчихсан цол гэдэг чинь томдчмхсон хувцас шиг эвгүй л харагдана даа. Гэснээс Гарьд магнайд бас ТӨРИЙН СОЁРХОЛ хүртээх хэрэгтэй.
Бодсон нь 7
Би өнөөдөр арай л их юм бодчихлоо. Дараа үргэлжлүүлэе....

2015.06.30 By Ардын багш

Дэлхийн цом. 6 сарын 15 ,

Швецарь 2-1 Эквадор
Энэ шөнийн хамгийн уйтгартай тоглолт гэсэн бодолтойгоор тоглолтыг эхлүүлсэн маань буруу байсныг баталсан 90 минут болж өнгөрлөө. Харин ч хамгийн сонирхолтой тоглолт нь байлаа. Гарааны бүрэлдхүүнийг харсан чинь Валэнсиа Журу хоёроос өөр таних хүн байдаггүй. Эхний үед Швецарьчууд илүү тоглосон ч үр дүн нь эсрэг талд байсан. Зүүн жигүүрээс цохьсон чөлөөт цохилтийг Антионо Валиэнсиагийн амидай Ээмэр Валиэнсиа мөргөж тоглолтыг нээсэн. Хоёрдугаар үе дөнөгж эхэлмэгц зүүн булангаас ирсэн бөмбөгийг сэлгээгээр орж ирсэн Мэхмэди хэмээх залуу мөргөж тоо 1-1 болсон. Сайхан нүдээ олсон сэлгээ болсон байх нь. Энэ үед 2 баг тун тэнцүү тоглолт үзүүлсэн. Хэн хэн нь довтолсон, хэн нэг нь илүүрхээд дарамтлаад байсан юм байхгүй харьцангүй нээлттэй тоглот болсон. Отон тоглоттой холбоотой шүүгчийн асуудал энэ тоглолтыг алгассангүй. Хохирогч нь Швецарь. Үндсэн цаг 1-1 ээр дууссан бөгөөд шүүгч 3 минут сунгалаа. Энэ дэлхийн аваргын анхны оноо хуваасан тоглолт болох нь гэж бодтол сүүлийн минутад баруун жигүүрээр Антионо Валэнсиа хурдан довтолгоо явуулж хаалганы өмнө дамжуулахад үүссэн  маш сайхан боломжийг 13 дугаартай тамирчин үгүй хийж орхисон. Энэ довтолгоо эргээд сөрөг довтолгоо болон хувирч нөгөөл зүүн жигүүрээс ирсэн дамжуулалтыг Сэфэрович мөргөснөөр тоо 2-1 болсон. Энэ үед цаг яг дуусч байлаа. Ашиглаж чадаагүй боломж хариугаа авах дуртай гэдэг л боллоо. Тэр бөмбөгийг хийгээл 2-1 ээр хожиж байгаа газар. Тэгээд цаг дуусжын гэж бодсон уу яасан буцаад хамгаалалтад маш хойрго хандсан нь тэдэнл шийтгэл боллоо. 2 дахь гоалын эзэн мөн л сэлгээгээр орж ирсэн. Дасгалжуулагч нь үнэхээр тэгж мэдэрч сэлгээнүүд хийсэн үү эсвэл тохиолдлоор аз таарчихав уу? Сагсан бөмбөг дээр Баазршоот гэдэг шиг л юм болсон.
Франц 3-0 Хондурас 
Бэнзэмагаас өөр биччих юм бараг байхгүй дээ. 3-н гоал хийсний нэг нь хаалгачын автогоал гэж бүртгэгдсэн байна билээ. Тэгэхээр 2 гоалтнуудын эгнээнд нэгдэж байна. Хэсгийн сулхан багийг ингэж хожихгүй л яахав. Яджыхад цаадуул нь муу дээрээ муу муухай дээрээ улцан гэгчээр 10-уулаа болчих юм. тэгээд ер нь 2 баг харьцангуй байхаар тоглолт их уйтгартай болох юм даа. Погба гэдэг нь яалт ч үгүй сайн юм байна лээ.
Аргэнтин 2-1 Босни Хэрцоговэн

Sunday, June 15, 2014

Дэлхийн цом. 6-14 Сэнсаци үргэлжилсээр....

Өнөө шөнө хэд хэдэн гал гарсан ширүүн тулаан болсоноос хамгийн сонирхолтой нь нойр бид 2-ийн тулаан байлаа. Өмнөх шөнийнхөө нойрыг сайн нөхөж чадаагүй маань Дэл Бускэ шиг тактикийн алдаа гаргахад хүргэлээ. За гэхдээ үзэе гэсэн юмаа үзсээн үзсэн...
Колумб  3-0 Грек
Харин ч нойрыг бол дор нь сэргээх баг байна лээ. Тоглолтын хэмнэл нь ямар гайхмаар хурдан юм бэ. Нойрмог нүдний хурд бол гүйцэж үзэхээргүй байна  билээ. Тэр өндөр тэмп дунд тэгэж сайн бөмбөг эзэмшинэ гэдэг бол гайхамшиг.  Колумбчууд энэ дэлхийн аваргыг удаан үргэлжлүүлэх байх шүү. Тоглолт эхлэж амжаагүй байхад шахуу л гоалдаад авна лээ. Армэро гэдэг шинэ танилтай болсон.  Харин завсралгааны 15 минут нь нөгөө тоглолтын 45-аасаа удаан үргэлжлэх шиг санагдсан. 2-үе эхлээд удаагүй байтал миний нойр амжилттай довтолцон байна лээ. Дахиад 2-ийг нэмж оруулсан болохыг тоглолтын тоймоос харсан. Тэгээд  бас энэ дэлхийн аварга эхэлснээс хойшхи хамгийн гоё сэлбрэйшнийг хийсэн . За  нөгөө Радамэл Фалко нь байвал бүүр дийлдхээргүй харагдсан. Грэк сайн тоглосоон, хэдэн ч удаа аюул тарихуйц довтолгоо явуулсан. Гэхдээ гоал оруулах хувьгүй байжээ хөөрхийс. Хамгаалалт нь ч гэсэн ер нь өөр багатай таарсан бол тийм ч амархан алдаад байхааргүй хамгаалалт санагдсан. Даан ч цаадуул нь тогтоохын аргагүй тоглосон. 3-0-ээрээ дуусан нь их юм. Ингэхэд нээрээ хагас тоглолт үзээд бүтэн анализ хийчдэг би ямар мундаг юм бэ.

Уругвай 1-3 Коста Рика  Гайхамшиг үргэлжилсээр....

 Нойрондоо хариуг нь бариад сэрээд ирэхэд 2-р үе эхлээд , тоглолтын 47 дахь минут явж байлаа. 1-0-ээр Урагвайчууд хожиж явна. Кавани пэналтаас гоалдсан гэнэ. Цаг өөр болжээ. Урьд бол Диэго Форлан цохьдогсон. За энэ ч яахав ёстой юм ёсоороо болж байна ухааны юм бодоод байж байтал төд удалгүй 54 дэхь минутад Кампэл гэдэг залуу гоалдаад тэнцчихдэг юм байна. Эхнэр нь өнөө маргаашгүй төрөх дөхсөнийг сэлбрэйшн хийж байхад нь гэдэс рүү нь хараад ойлгов.
Campbell 9
21 настай залуу гэсэн. Эрт доогуураа оролдсон золиг байх нь. Дэлгэрүүлээд бага зэрэг судалсан чинь шигшээнхээ төлөө 34 тоглолтод 10 дахиа гоалдаж байгаа гэнэ. Сайхан л ирээдүйтэй залуу байна лээ. Гэхдээ л Уругвай хожно доо гээд бодож дуусаагүй байтал чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг Дуартэ гэдэг нөхөр мөргөчихлөө. Тэр доогуур ирсэн бөмбөгмийг тэгж гоё шумбаж мөргөхөд нь  Тэвэз санаанд орсон. Эргэлт энэ тэрээ нь яасан чамин юм. Тэр дамжуулалт өгсөн Боланос ч  дахин нэг гоалын дамжуулалт өгөөд авна лээ. Миний мэдэхгүй баг гэхээрээ заавал муу байх албагүй юм байна л гэж бодогдсон. Нөгөө Урагвай маань ч нэг л унжийгаад явчлаа шүү. Ер нь л илүүрхүүлээд эхлэх маягтай болчдым байна. Нөгөө дэлхийн аваргын түүхэнд хамгийн азгүй сугалаа татсан баг бол Коста Рика энэ тэр гээл Заяагийн бичсэнийг уншсанаасаа хүмүүст бүлтрээд явснаа санаад нүүр ч улайх шиг. За тэгээд Суарэзийг оруулаад ирэхийн болов уу гээд хараад байдаг байдаггүй ээ. Уг нь бие халаалт хийж явж харгдсын. Тайлбарлагчид ч гэсэн нэг л урагвай эргэн ирэх байх гэсэн найдвар тээсэн өнгөөр тайлбарлаад байдаг. Дэлхийн аваргын бас нэг сэнсааци дэгдэх нь гэж мэдрэгдээд эхэллээ.  Тоглолтын эцсийн цэгийг Урэна 84 дэх хоромд хатгасан. Баруун жигүүрээс Боланасааас ирсэн дамжуулалтыг ганцхан хүрэлтээр хаалгачийн унасаны эсрэг талд нь цохиод нилээд хурц маягийн өнцөгөөс гоалдцон. Энэ хэсэг бүүр үв үхлийн хэсэг боллоо... Одоо Суарэзд л найдах үлдлээ.
Англи 1-2 Итали
Жинхэнэ фанатууд бол бүгд үзсэн байх. Үнэхээр цоо шинэ Английн шигшээ. Энэ тоглолт дээр харин ч нэг нүд цавчлаагүй дээ. Тэд үнэхээр боломжийн итгэл төрүүлэхүйц тоглолт үзүүлсэн. Гэхдээ хожигдсон. Энэ улиралд цомны дэргэд ирээд шурагаад уначихсан хотон шувуунууд дээр суурилсан баг байлаа. Хамгаалалт нь сайнгүй байна лээ. Ялангуяа төвийн хамгаалалт. Стэрлинг , Старриж 2 хамгийн сайн тоглолт үзүүлсэн нь. За тэгээд Рүүни 3 дахь дэлхийн аваргадаа оролцож байж гоалдаж үзээгүй байгаа л гэнэ. Тэхээр шигшээ нь угаасаа яаж хол явах вээ дээ. Гэхдээ л сайн байна лээ. Итали бол хамгаалалт довтолгоо ер нь л багаараа чамбай байсан. Ангилчууд 16 дотор нэвтрэхэд нилээн хүнд байсан болохоор гаднаас л хэд нүүлгэсэн. Тэр шинэ хаалгач ер нь муугүй шүү. Парандэли Испани тоглолтыг үзээд Буффоныг суулгах шийдвэр гарагсан байхаа. Чилини жаахан бохир тоглочих гээл. Тэр Уэлбэкийг унагаадаг дээр шүүгч 11 заацан бол яана. Жигүүрүүдээ жижүүртэй болгохгүй бол Англи жигүүрээр нилээд тоглочих гээд байсан. Ганц гоал нь ч  тэгж орсон. Старрижийн бүжиг бас хөөрхөн . Харин Уэлбэк дараагийн тоглолтыг сэлгээнээс эхлүүлэх байх. Английн фанатуудад  хандаж хэлэхэд ОДОО УЙЛААД ЯАХАВ . Италийн эхний гоал дээр Пирло Старижыг гөлөг шиг төөрүүлээд хаячихсандаа харин. Нээрээ Пирло чиний наад үс сахал ямар гоё зохио вэ? Хүнийг чинь хөгширсөн гэж бодож болдоггүй юм байна... За тэгээд төгсгөлд нь Марио Балотэллиг магтая. Чихрээр шагнамаар тоглосон. Сүйт бүсгүй нь тоглолтыг нь ирж үзсэн гэжуагаа.  Тэгээд онгод нь орцым шиг байна лээ. Саяхан 2,3-хан хоногийн өмнө гэрлэх санал нтр тавиад зөвшөөөрчлөө нтр гэж сонссон.
Аятайхан дамшиг байна.
..Энэ хэсэгт би ямарч таамаг дэвшүүлж чадахгүй... Уругвай Англи 2-ийн тоглолт нээрээ амиа тавих байхаа гэж бодхоор л... Итали нэг алхамын өмнө яваа.
Япон 1-2 Кот Д Иворэ

Ази хүн байна даа Самурай нарыгаа дэмжсээн. Балжаа ах орилхоор нь сэрээд иртэл манайх гоалджээн. Хондагийн гоалыг давтаж л харлаа. Тэрнээс хойш унтаагүй. Ази хүмүүс Африк хүнээс жижигхэн юмаа. Тэрнээс л хамаг юм болчих шиг санагдсан. Бөмбөгний төлөө тулаанд ихэвчлэн ялагдсан. Бөмбөгөө хэт их таслуулаад байгаа нь манай хөлбөмбөг мэддэгүй найзад  хүртэл анзаарагдсан. тэгээд дамжуулалтууд эзнээ олохгүй. Нэг уур хүргэсэн асуудал байнаа. Энэ жаахан нас явжаагаа хүмүүсийг дасгалжуулагчид шоодоод байна уу гүү юу. Ясухито Эндэ , Дрогба,  Лампард энэ тэр одоо сэлгээнээс тоглолт эхлүүлдэг болцон байна шдээ... За гэхдээ надаас дээр болоол тэнд дасгалжуулагч хийжаагаа байх л даа. Гэхдээ Дрогба орж ирээд багаа аймар сэргээцээн. Балжаа ах зэрлэг хэлсэн. Гандан ороод сүнсээ дуудуулчихсан юм шиг л болоод явчлаа гэж. 2 минутын  зайтай 2 гоал орсон. Хоорондоо ихэр юм шиг. Бүр нөгөө Коста Рикагийн 2 дахь гоалтай 3-лаа ихэр юм шиг. Хожих тоглолт үзүүлсэн баг нь хожсон.  17 дугаартай Ауриэр гэдэг баруун жигүүрийн хамгаалагч залуу 2 ассист хаясан. Довтолгоо сайн дэмждэг манай Дани Алвэш маягийн тоглолттой юм билээ. Дэлхийн аваргын дараа үнэ орж магадгүй шүү. Бони Жэрвинио 2 үүргээ сайн биелүүлж нэг нэг мөргөсөн бол Соломон Калу гавиагүй. Дараагийн тоглолтод сэлгээнд сууж Дрогба гарах байх гэж санагдсан. Яаяа Турэ хийх юмаа хийсэн. Гэхдээ нээх онцгойрч бол чадаагүй. Сүүлд тэр сэлгээгээр орж ирсэн нөхөр цаг барих их балиар арга сонгосон. Энэ тоглолтын тухай С1-н Амараа Нар манддаг газраасаа мандаж жаргадаг газраа жаргалаа гэсэн байна лээ. За өнөөдөртөө болоё.  Бараг нийтлэлч болох нь....
Гэснээс гол юмаа мартах гэж байна. Өчигдөр Балотэлли ,Яаяа Турэ , Тэр сүүлд цаг баридаг нөхөр 3 нэг хөлдөө ягаан нөгөө хөлдөө цэнхэр пүүзтэй байсан бол Японы хаалгач Кавашима нэг гартаа ягаан нөгөө гартаа цэнхэр бээлийтэй байсан. Яджаахад тэр нь яг охидын хамгийн топ өнгөнүүд байсан.
Пумагийх юм байна
Гэхдээ шал мангар байгааздээ....

Saturday, June 14, 2014

Дэлхийн аварга , 6-р сарын 13 , Хар баасан гараг

Мэдээж хамгийн их бичих зүйл 5:1 учраас нөгөө хоёр тоглолтын тухай цухас дурьдая.
Мексик 1-0 Камерун
Шударга үр дүн бол 3-0 байсан. Жиовани Дос Сантосын зүв зүгээр 2 сайхан гоалыг отон тоглолт гэж тэнэгтсэн. 2 дахь нь бол бас л эвгүй гилжийж мөргөсөн. Хэрвээ тэгжаагаад цаадуул нь азаар нэг гоал хийчүүл яана. Хайран оноо алдах нь байна шдээ. Бас Хорваттай бөмбөгний зөрүү тоолох хэрэг ч гарах ч юм билүү хэн мэдлээдээ. Хэдийгээр тэд 3 оноо авсан хэдий ч хохирогч. Шүүгчийг хэн шүүх вэ дээ л гэдэг юм энэ дэлхийн аваргаар болоол байна аа даа.
Жиованигийн дүү Жонатан гээд Барса Б-д тоглодог залуу шигшээдээ дуудагдаагүй юм аа даа янз нь. За тэгээд ерөнхийдөө Камерун бол дэлхийн аваргыг үзэх гэж л ирсэн улс юм байна дөө. Тэдэнд дараагийн шат гэж байхгүй. Самуэл Это байж л байна лээ. За тэгээд энэ тоглолтын гол дүр Дос Сантос бол манай Барсагийн бүтээгдхүүн юм байгаан шдээ. Тэр жил 16-хан насандаа Ла лигийн 38-р тоирогт гараанд гараад хэттрик хийж байсан шиг санагдхымдаа... За тэгээд Сонг бол сэлгээнд суусаар байгаад хамаг хиймор лундаа нь үхчихжээ зайлуул. Ганц гоалыг оруулсан залуу бол ганц гоал оруулснаас өөр олигтой хөдөлгөөн хийгээгүй. Дараагийн тоглолтоос Чичаритогоо гаргасан нь дээр байх . Рафэль Маркүйзийгааа хараагүй удсан чинь халимагтай болцон байна лээ шдээ. Хуучны хүн гэсэндээ өөр байна лээ.
 Чили 3-1 Австрали
Алэксис Санчэзийн (Барсагийн тоглогч) 2 минутын дотор хийсэн гоал ассист 2 нь Чили ямар аймар юм бэ гэсэн бодол төрүүлсэн ч тоглолт цааш үргэлжлэх тутам аажмаар тэр бодлын зарим хэсэг нь замхарав. Хамгийн гол хүн гэгдээд байсан Видал нь нээх олигтой тоглолт үзүүлээгүй. Бэртэлээс ирээд удаагүй байгаан гэсэн. Харин тэр 2 дахь гоалыг хийдэг нөхөр бол гайгүй юм байна лээ. Магтууштай тал гэвэл тэдний довтолгоо тун дажгүй юм. Нэн ялангуяа хоёр жигүүрээр нэвтрээд хөндлөн дамжуулалт өгж байгаа нь Австралийгаа бол сандрагаад л байхын байна лээ. Тэр жигүүрт 2 хүн ханатай хаяаад эсвэл гурвалжилж байгаад жигүүрийн хамгаалагчдыг дөнгөчихөө бол мэдээд байна цаадуул чинь. Санчэз үнэхээр сайн тоглосоноос гадна тэр сэлгээгээр орж ирсэн Босажур бол жигүүрийн тоглолтыг бүүр аймаар болгоод хаяцан.  Зүүн жигүүрийг үнэндээ л эзэгнэнхэн төржээ би гэж байна билээ. Тоглолтын эцсийн цэгийг зүүн талаас нь хатгасандаа. За хамгаалалт нь бол харин нээх ч олигтой санагдаагүй ээ. Тийм ч өндөр төвшний биш Австралын шигшээ хангалттай олон боломж гаргаж байсан гэж бодохоор. Испани Недерландын довтлогчидыг тэгж хамгаалвал ч бүтэхгүй ээ. Тэр тал дээрээ тэгээд анхаарна биздээ. Би одоо өөр юу хэлэхэв. Чиличүүд угаасаа хүнээс үг сонсох биш.
Харин Австралийн ганц гоал нь үхэж үхэж үлдсэн ганц Тим Кахил нь. Нэр төрийг аварсандаа. Хүний сурсан юм гэдэг чинь  яасан ч сайхан юм. Бөмбөг болгоныг л мөргөчих гээл. Хоёр давхарт ямарч хамгаалагчийг дээрлэхэж чадсаан чадсан. Гэвч тэдний довтолгооны шугам нэг л болоогүй. Уг нь сайхан сайхан боломж гаргахын. Даан ч тэгээд хэрэгтэй үедээ цохихгүй, нээх гоё довтолгоо эхэлсэнээ гэнэт арагшаа татаж матаал эргүү эргүү шийдвэр их гаргахын . Дээр нь зориг муутай. Цохилт хийж болох байрнаас цохихгүй шамираад...харин тэр сэлгээнд суудаг туршлагатай гээд байсан халзàн ах уг нь дахиад жаахан тоглуулсан бол овоо зоримог гоё тоглосышдээ.Гэхдээ үр дүн хэдий хол гарсан ч тоглолтын агуулга бол тун ойрхон байсныг цохон тэмдэглэе.

Испани 1-5 Нидэрланд
Испаний хөгжөөн дэмжигчдийн хувьд үнэхээр хар баасан гараг байлаа. Би өөрийгөө шөнө тоглолт үзжаагаад унтчихаад хар дараад байна гэж бодсышдээ. Тэгээд чимхээд үзсэн чинь өвджийнлээ. Одоо юу ч гэхэв дээ. Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу ? 

Эхний гоал бол санаатай жүжиглэлт энэ тэр биш гишгэгдэл гулгаж яваа хөл дээр бууж таарсан. Тэнд бол нээх шүүгч энэ тэрийг буруутгаад байх ч шаардлагагүй. Харин хариу гоал бол фантастик. Миний бие нэгэн арван жил хөлбөмбөг үзэхдээ энэнээс гоё мөргөлт харж байсаан гээд хэлчихвэл хөлбөмбөгийн бурхан тэнгэр 2 хэрээгээ илгээж миний 2 нүдийг ухуулах биз ээ. 
Нисдэг Холланд гэдэг нь энэ байх нь...
Дараа нь бол Роббэн тэртэй тэргүй баруунаараа цохихгүй газар Пикэ тэгж далби үсэрч очоод даруулах хэрэг байсан ч юм уу? За 3 дахь гоал дээр бол Ван Пэрсигийн алдааг хараагүй шүүгчийн алдаа. Тэгж байтал Касиллас маань харакэри хийгээд орхисон. Ван П**** ирж оршуулсан гэж байгаа. Сүүлд нь Роббэн оирын зайд Рамосоос хурдан гэдэгээ харуулаад дараа нь, ахлагчийг маань 3-н мэтр газар мөлхүүлээд ёстой нэг янагласандаа.

Балжаа ахын хэлсэнээр бол Нэдирландын фанатууд ''нэг шөнийн жаргал '' эдэллээ гэж. За манай багийг тэгээ л дэлхий нийтээрээ гутамшиг энэ тэр гээл байгаа юм шиг байна. Гэхдээ юм үзээгүй гарууд л тийм юм ярьж яваа байлгүй дээ. Энэ хожигдол бол том сэргэлтийн шалтгаан гэж бодно. Ямартаа ч Нидэрландчууд л Чилид найр тавьчихгүй бол 2-р гарах байх. За тэгээд бичих юм хэт их болохоор Испаний тухай дараа жич-д нь нэг авч хэлцэе дээ.

Thursday, June 12, 2014

Дэлхийн цом . Нээлтийн тоглолт: Бразил 3-1 Хорват.

Мөн ч их хүлээсэн дээ...
Манай Мөрөн хот болбоос шөнийн 2 цаг болмогц зурагтыг цаанаас нь хаагаад хаячихдаг жигтэй газар билээ. Тиймээс миний бие уг тоглолтыг үзэхээр өөрийн ажил дээрээ хонож mass.mn  сайтыг манаж хоносон бөгөөд одоо үргэлжлүүлэн бичиж сууна. ( Гэхдээ өнөө шөнө зурагт таслаагүй байсан тул жижүүр ахын өрөөнд үзэж хонолоо. Учир нь нэтээр үзэхээр гацаад байна лээ. Маргаашнаас гэртээ үзэх байх.) За гол ажилдаа ороё. Дэлхийн аваргын өмнөх нэвтрүүлэг гэж сайхан дэмий гаргаж байна. Нээлт нь их сайхан болжээнаа. Тэр бөөрөнхий тэлвизэр бол тасархай . Дэлгэгдээд цэцэг болчиж байна. Тэгсэн чинь дундаас нь 2 гоё хүүхэнтэй нэг муухай юм гараад ирдэгийн. Тэр Pitbull одоо гэрийнхээ хувцастай гараад ирсиймүү хаашаа юм. Жэ-Ло -гийн даашинз бол тасархай байна лээ.  За тэгээд тэр дуулжаагаа дуу нь нэг л онцгүй . 2010 оны дэлхийн аваргын дуунуудын хажууд сураггүй. 
Адилхан байгаа биздээ
Энэ муу Питбуллыг л харахаар дургүй хүрээд байхын.
За тэгээд яаж ийж өөрийгөө саатуулсаар байгаад тоглолт эхэллээ. Багууд гарч ирээл , төрийн дуулал нтр нь эгшиглээл , яг цагтаа эхэлж байна. Японы шүүгч дээр 2 багийн ахлагч Силва , Срна 2 очиж бэлэг хадгаа солилцоод ,тэгээд шодоод Силвагын талаар буухад талбайгаа сонгож байгаа харагдсан... Цэнгэлдэх тэр чигээрээ битүү шар өнгө ....Тэдний дунд өнгөрсөн дэлхийн аваргад шигшээгийнхээ гол хүн байсан нэгэн эрхэм фанат болчихсон тууж явна лээ.
Манай 18-тай л адилхан фанат...
Шүгэл дуугарлаа . Хорватууд ер нь хөөрхөн боломжийн тоглолт үзүүлж ганц нэг довтолгоо хийгээд амжсан. Тэгж байтал Ивица Олич зүүн жигүүрээр орж ирээд хөндлөн хаясан нь Илавич байснуу хэн байсан нэг нөхрийн хөлнөөс яльгүй чиглэлээ өөрчлөөд, хэрэндээ хамгаалчих санаатай гүйж явсан Марсэлогийн хөлтэй мөргөлдөөд гоал ... Бразилын дэлхийн аваргын нээлтийн гоал Бразилын тоглогч Бразилын хаалганд.
Зарим нэг хүмүүс Марсэлог өөр тийнээ харж явсан гээд байгаан...
Нээлтийн гоал хийж үзмээр санагдсан гэсэн
Удалгүй анхны шар хуудас Бразилын Нэймар... 
Харин эхний гоалын дараагаас эздийн тоглолт эрс довтолсон шахсан болоод эхэлсэн. За ялангуяа тэр Оскар бал баруун жигүүрт гангарсандаа. Жинхэнэ Бразил тэхник , самба гэж юу байдгийг харуулж байна билээ. Тэр Хорватын зүүн жигүүрийн хамгаалагч 2 дугаартай нөхрийг мөн ч их дээрлэхсэн дээ. Хэд хэдэн удаа жигүүрээр цөмрөөд гайгүй дамжуулалт өгөөд орхисон. Хууралтууд нь ч яасан зоримог уран гоё юм. Миний залуу насыг санагдуулам.  Нэг дамжуулалтад нь Нэймарын хүрэх гэж үсэрдэг үсрэлт яг л каратэ хийж байгаам шиг харагдсан. Гоё хором. Нэймар үнэхээр багийн лидэрийн үүргээ сайн биелүүлсэн. Луйс Густава , Паулиньо 2 нь довтолгоо тал дээр төлийлэн идэвхигүй , хамгаалалт голлосон тоглолт үзүүлж байсан ( Бразил шиг 2 жигүүрийн хамгаалагч нь хэт урагшаа тоголж байгаа багт 2 хагас нь хойшоо тоглох нь ч зөв байсан байх) болохоор Нэймар нилээд хойно ирж бөмбөгөө аван довтолгоо эхлүүлж байна лээ.
2010 оны дэлхийн аварга дээр Мэсси бас тэгж байсан даа. Нэймарын нүүрний шугаман дээр хийсэн тоглолт үнэхээр өөртөө итгэлтэй мундаг байсан, гарж ирсэн бөмбөгийг ч Оскар сайн цохисон. Гэхдээ Хорватын хаалгач бас ч муугүй хаалт хийж байлаа. Гэхдээ уг нь тэр бөмбөг нүүрний шугамар гарчих шиг болсон. Мөн Бразилын бөмбөг нэхэлт нь үнэхээр сайн болж  эсрэг багаасаа бөмбөг салгаж чадаж байсан. Бас заримдаа арын бүсээс шууд урагш нь хаяж  тоглох гэж хэд оролдсон боловч Тиаго Силвагийн хаясаныг Алвэш маш чамин тогтоосонганц тохиолдлыг эс тооцвол олигтой оролдлого болоогүй. За тэгж байтал Хорватчуудын богино зайд хийсэн хайхрамжшүй дамжуулалтыг Оскар тасалж (алдсан бөмбөгнийхээ араас галзуу нэхсэн), Нэймар холхон шиг 2 туугаад цохьсон нь хаалганы  зүүн доод булангийн шонг цохиод гоал орлоо...29 дэхь минут
Нөгөө Нэймар гэдэг чинь тэр 10 дугаартай нь шүү дээ.
Тоо тэнцэж тоглолт дахин эхэллээ.  Ракитич гээд манай Барса-д ирж байгаа залуу гэнэ. Нэг шаркоов. Надад ер таалагдсангүй ,  гэхдээ муугүй тоглолт үзүүлсэн.  Эхний гоалыг эхлүүлсэн.Хэсгийн дараагийн тоглолтуудаас д хэн гэдгийг нь харахаас. Мөн Лука Модрич буруу өдөр үсээ засуулсымуу гэмээр тааруухан байлаа. Би Бразилыг дэмждэг болохоор тэгж харагдаад ч байснуу мэдэхгүй. 
Хоёрдугаар үед Бразилчууд нилээд урагшаа эсрэг багаа шахаж тоглосон. Хорватчууд ч нилээд шигүү хамгаалж эхэлсэн. Хааяа нэгхэн сөрөг довтолгооны оролдлого хийхэд нь шүүгч Олич дээр 2 ч удаа буруу шийдвэр гаргана лээ.Тэгэсхээд Олич маань олигтой харагдахаа байсан. Оличийг нилээд олон жил мэддэг болохоор жиирхээд байдаг юм. Бас л элдэвтэй довтлогч...  Хорватаас хэд хэдэн эвгүй довтолгоо ирсэн ч Цэзар 3-4 удаа дажгүй сайн хаалт хийсэн. 
Тоглолтын хамгийн гол хэсэг 70 дахь минутад Оскарын баруунаас дамжуулсаныг Прэд хүлээж авахад араас нь хамгаалагч бага зэрэг зууралдсан бөгөөд Прэд унасан шүүгч Пэналт заасан.
Гальтарцан гальтарцан...
За энэ тухай бол одоо хүн болгон л юм яриналдаа. Би ч гэсэн хүн юм чинь нэг юм ярьчихая. Нэг ийм таамаг байна. Ер нь талбай нилээд хальтаргаатай  байсан нь анзаарагдсан. Оскар Нэймар 2 л лав огцом хөдөлгөөн хийхдээ бүдчээд хальтраад байгаа харагдсан. Энэ нь тэрэнтэй холбоотой ч байхыг үгүйсгэхгүй. Дээр нь багахан таталт за тэгээд багахан татуулалт ч нөлөөлөө биз. Пэнальт бол яалт чүгүй эргэлүээтэй шийдвэр бөгөөд хэрэв пэнальт биш бол мөн л эргэлзээтэй.  Бөөн шар хувцастай хүмүүс тойроод бүсэлцэн байхад хөөрхий шүүгч яах ч аргагүй.
Man of the match      Referinho
 Ямартаа ч энэ шийдвэр олон мянган анти Бразилчуудын уурыг хүргэж FIFA тэдний хараалын бай болсон. 
Торгуулын цохилтыг эхний гоалын эзэн шигшээгийн 10 дугаар манай Барсагийн  Нэймар гүйцэтгэж хэдийгээр хаалгач хаасан хэдий ч гоал орсоноор Бразилчууд нутагтаа тэргүүлж эхэллээ. Тэгмээрсэндээ... Нэймар шигшээнхээ төлөө 33 дахь гоалаа хийснээр миний хайрт Рональдиниотой зэрэгцэж байгааан байх. Мөн тэрээр дэлхийн аваргын нэг тоглолтод дунджаар 2 гоал хийдэг гэсэн төгс статистиктай боллоо. 
 За тэрнээс хойш Хорват хүссэн хүсээгүй довтлох шаардлагатай болсоноор нөгөө сайхан хамгаалалт байхгүй болсоон. Довтолгоо нь ч тусыг олохгүй байсаар үндсэн цаг дууслаа. Шүүгчийн сунгасан 3-н минутын эхэнд Оскар  2 хамгаалагчын дундаас сугаран нэмж нэг гоал шигтгэснээр  Бразилчууд эхний хожлоо авлаа. Тэр сүүлийн гоал ороход Оскарын наад талд хамгаалж байсан нөхөр бол үнэхээр ажилгүй гар байна лээ. Эхний хожил Бразилийх байлаа.

Нэг зүйлийг баталгаатай хэлэхэд Бразил энэ хэсгээс 9-н оноотой нэгээр гарна. Ер нь тэр Паулинио гэдэг нөхрийг Бэрнард гэдгээрээ сольж гаргавал зүгээр чюм шиг санагдсан. Бас одоо хэсгийн нөгөө 2 тоглолт дээр хэд хэдэн тамирчин туршаад үзэхэд гэмгүй биз. Тэгээд Сколари надаар хэлүүлэлтгүй мэджаагаа байлгүй дээ. Миний хувьд энэ тоглолтын шилдэг нь Оскар байлаа гэж....
Чи шүү...
Мөрөн                                                                                                                2014.06.13. өглөө











Tuesday, June 3, 2014

Би чинь блогтой хүн шүү дээ....

Нэг л юм дутуу санагдаад  байдаг байж билээ. Гэтэл тэр нь энэ байж. Энд тэндхийн элдэв хүмүүсийн олон блог уншиж явснаас уншуулж явсангүй. Одоо уншиж ханалаа болий зүгээр...
Фээсбүүк твиттерт юм бичих гэхээр нэг л багадаад давчдаад байдагсан. Одоо хэсэгтээ л гайгүй байх. Миний бичвэрийн хамгийн анхны уншигч болсон хүнд би хоол авч өгнө өө. Одоо энийг бичиж дуусгаад дараа өөрөө уншаад....... Бодохоор л зэвүүн санагдаад байхын. Би чинь блогтой хүн шүү дээ....