Saturday, June 14, 2014

Дэлхийн аварга , 6-р сарын 13 , Хар баасан гараг

Мэдээж хамгийн их бичих зүйл 5:1 учраас нөгөө хоёр тоглолтын тухай цухас дурьдая.
Мексик 1-0 Камерун
Шударга үр дүн бол 3-0 байсан. Жиовани Дос Сантосын зүв зүгээр 2 сайхан гоалыг отон тоглолт гэж тэнэгтсэн. 2 дахь нь бол бас л эвгүй гилжийж мөргөсөн. Хэрвээ тэгжаагаад цаадуул нь азаар нэг гоал хийчүүл яана. Хайран оноо алдах нь байна шдээ. Бас Хорваттай бөмбөгний зөрүү тоолох хэрэг ч гарах ч юм билүү хэн мэдлээдээ. Хэдийгээр тэд 3 оноо авсан хэдий ч хохирогч. Шүүгчийг хэн шүүх вэ дээ л гэдэг юм энэ дэлхийн аваргаар болоол байна аа даа.
Жиованигийн дүү Жонатан гээд Барса Б-д тоглодог залуу шигшээдээ дуудагдаагүй юм аа даа янз нь. За тэгээд ерөнхийдөө Камерун бол дэлхийн аваргыг үзэх гэж л ирсэн улс юм байна дөө. Тэдэнд дараагийн шат гэж байхгүй. Самуэл Это байж л байна лээ. За тэгээд энэ тоглолтын гол дүр Дос Сантос бол манай Барсагийн бүтээгдхүүн юм байгаан шдээ. Тэр жил 16-хан насандаа Ла лигийн 38-р тоирогт гараанд гараад хэттрик хийж байсан шиг санагдхымдаа... За тэгээд Сонг бол сэлгээнд суусаар байгаад хамаг хиймор лундаа нь үхчихжээ зайлуул. Ганц гоалыг оруулсан залуу бол ганц гоал оруулснаас өөр олигтой хөдөлгөөн хийгээгүй. Дараагийн тоглолтоос Чичаритогоо гаргасан нь дээр байх . Рафэль Маркүйзийгааа хараагүй удсан чинь халимагтай болцон байна лээ шдээ. Хуучны хүн гэсэндээ өөр байна лээ.
 Чили 3-1 Австрали
Алэксис Санчэзийн (Барсагийн тоглогч) 2 минутын дотор хийсэн гоал ассист 2 нь Чили ямар аймар юм бэ гэсэн бодол төрүүлсэн ч тоглолт цааш үргэлжлэх тутам аажмаар тэр бодлын зарим хэсэг нь замхарав. Хамгийн гол хүн гэгдээд байсан Видал нь нээх олигтой тоглолт үзүүлээгүй. Бэртэлээс ирээд удаагүй байгаан гэсэн. Харин тэр 2 дахь гоалыг хийдэг нөхөр бол гайгүй юм байна лээ. Магтууштай тал гэвэл тэдний довтолгоо тун дажгүй юм. Нэн ялангуяа хоёр жигүүрээр нэвтрээд хөндлөн дамжуулалт өгж байгаа нь Австралийгаа бол сандрагаад л байхын байна лээ. Тэр жигүүрт 2 хүн ханатай хаяаад эсвэл гурвалжилж байгаад жигүүрийн хамгаалагчдыг дөнгөчихөө бол мэдээд байна цаадуул чинь. Санчэз үнэхээр сайн тоглосоноос гадна тэр сэлгээгээр орж ирсэн Босажур бол жигүүрийн тоглолтыг бүүр аймаар болгоод хаяцан.  Зүүн жигүүрийг үнэндээ л эзэгнэнхэн төржээ би гэж байна билээ. Тоглолтын эцсийн цэгийг зүүн талаас нь хатгасандаа. За хамгаалалт нь бол харин нээх ч олигтой санагдаагүй ээ. Тийм ч өндөр төвшний биш Австралын шигшээ хангалттай олон боломж гаргаж байсан гэж бодохоор. Испани Недерландын довтлогчидыг тэгж хамгаалвал ч бүтэхгүй ээ. Тэр тал дээрээ тэгээд анхаарна биздээ. Би одоо өөр юу хэлэхэв. Чиличүүд угаасаа хүнээс үг сонсох биш.
Харин Австралийн ганц гоал нь үхэж үхэж үлдсэн ганц Тим Кахил нь. Нэр төрийг аварсандаа. Хүний сурсан юм гэдэг чинь  яасан ч сайхан юм. Бөмбөг болгоныг л мөргөчих гээл. Хоёр давхарт ямарч хамгаалагчийг дээрлэхэж чадсаан чадсан. Гэвч тэдний довтолгооны шугам нэг л болоогүй. Уг нь сайхан сайхан боломж гаргахын. Даан ч тэгээд хэрэгтэй үедээ цохихгүй, нээх гоё довтолгоо эхэлсэнээ гэнэт арагшаа татаж матаал эргүү эргүү шийдвэр их гаргахын . Дээр нь зориг муутай. Цохилт хийж болох байрнаас цохихгүй шамираад...харин тэр сэлгээнд суудаг туршлагатай гээд байсан халзàн ах уг нь дахиад жаахан тоглуулсан бол овоо зоримог гоё тоглосышдээ.Гэхдээ үр дүн хэдий хол гарсан ч тоглолтын агуулга бол тун ойрхон байсныг цохон тэмдэглэе.

Испани 1-5 Нидэрланд
Испаний хөгжөөн дэмжигчдийн хувьд үнэхээр хар баасан гараг байлаа. Би өөрийгөө шөнө тоглолт үзжаагаад унтчихаад хар дараад байна гэж бодсышдээ. Тэгээд чимхээд үзсэн чинь өвджийнлээ. Одоо юу ч гэхэв дээ. Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу ? 

Эхний гоал бол санаатай жүжиглэлт энэ тэр биш гишгэгдэл гулгаж яваа хөл дээр бууж таарсан. Тэнд бол нээх шүүгч энэ тэрийг буруутгаад байх ч шаардлагагүй. Харин хариу гоал бол фантастик. Миний бие нэгэн арван жил хөлбөмбөг үзэхдээ энэнээс гоё мөргөлт харж байсаан гээд хэлчихвэл хөлбөмбөгийн бурхан тэнгэр 2 хэрээгээ илгээж миний 2 нүдийг ухуулах биз ээ. 
Нисдэг Холланд гэдэг нь энэ байх нь...
Дараа нь бол Роббэн тэртэй тэргүй баруунаараа цохихгүй газар Пикэ тэгж далби үсэрч очоод даруулах хэрэг байсан ч юм уу? За 3 дахь гоал дээр бол Ван Пэрсигийн алдааг хараагүй шүүгчийн алдаа. Тэгж байтал Касиллас маань харакэри хийгээд орхисон. Ван П**** ирж оршуулсан гэж байгаа. Сүүлд нь Роббэн оирын зайд Рамосоос хурдан гэдэгээ харуулаад дараа нь, ахлагчийг маань 3-н мэтр газар мөлхүүлээд ёстой нэг янагласандаа.

Балжаа ахын хэлсэнээр бол Нэдирландын фанатууд ''нэг шөнийн жаргал '' эдэллээ гэж. За манай багийг тэгээ л дэлхий нийтээрээ гутамшиг энэ тэр гээл байгаа юм шиг байна. Гэхдээ юм үзээгүй гарууд л тийм юм ярьж яваа байлгүй дээ. Энэ хожигдол бол том сэргэлтийн шалтгаан гэж бодно. Ямартаа ч Нидэрландчууд л Чилид найр тавьчихгүй бол 2-р гарах байх. За тэгээд бичих юм хэт их болохоор Испаний тухай дараа жич-д нь нэг авч хэлцэе дээ.

No comments:

Post a Comment