Мөн ч их хүлээсэн дээ...
Манай Мөрөн хот болбоос шөнийн 2 цаг болмогц зурагтыг цаанаас нь хаагаад хаячихдаг жигтэй газар билээ. Тиймээс миний бие уг тоглолтыг үзэхээр өөрийн ажил дээрээ хонож mass.mn сайтыг манаж хоносон бөгөөд одоо үргэлжлүүлэн бичиж сууна. ( Гэхдээ өнөө шөнө зурагт таслаагүй байсан тул жижүүр ахын өрөөнд үзэж хонолоо. Учир нь нэтээр үзэхээр гацаад байна лээ. Маргаашнаас гэртээ үзэх байх.) За гол ажилдаа ороё. Дэлхийн аваргын өмнөх нэвтрүүлэг гэж сайхан дэмий гаргаж байна. Нээлт нь их сайхан болжээнаа. Тэр бөөрөнхий тэлвизэр бол тасархай . Дэлгэгдээд цэцэг болчиж байна. Тэгсэн чинь дундаас нь 2 гоё хүүхэнтэй нэг муухай юм гараад ирдэгийн. Тэр Pitbull одоо гэрийнхээ хувцастай гараад ирсиймүү хаашаа юм. Жэ-Ло -гийн даашинз бол тасархай байна лээ. За тэгээд тэр дуулжаагаа дуу нь нэг л онцгүй . 2010 оны дэлхийн аваргын дуунуудын хажууд сураггүй.
 |
| Адилхан байгаа биздээ |
 |
| Энэ муу Питбуллыг л харахаар дургүй хүрээд байхын. |
За тэгээд яаж ийж өөрийгөө саатуулсаар байгаад тоглолт эхэллээ. Багууд гарч ирээл , төрийн дуулал нтр нь эгшиглээл , яг цагтаа эхэлж байна. Японы шүүгч дээр 2 багийн ахлагч Силва , Срна 2 очиж бэлэг хадгаа солилцоод ,тэгээд шодоод Силвагын талаар буухад талбайгаа сонгож байгаа харагдсан... Цэнгэлдэх тэр чигээрээ битүү шар өнгө ....Тэдний дунд өнгөрсөн дэлхийн аваргад шигшээгийнхээ гол хүн байсан нэгэн эрхэм фанат болчихсон тууж явна лээ.
 |
| Манай 18-тай л адилхан фанат... |
Шүгэл дуугарлаа . Хорватууд ер нь хөөрхөн боломжийн тоглолт үзүүлж ганц нэг довтолгоо хийгээд амжсан. Тэгж байтал Ивица Олич зүүн жигүүрээр орж ирээд хөндлөн хаясан нь Илавич байснуу хэн байсан нэг нөхрийн хөлнөөс яльгүй чиглэлээ өөрчлөөд, хэрэндээ хамгаалчих санаатай гүйж явсан Марсэлогийн хөлтэй мөргөлдөөд гоал ... Бразилын дэлхийн аваргын нээлтийн гоал Бразилын тоглогч Бразилын хаалганд.
 |
| Зарим нэг хүмүүс Марсэлог өөр тийнээ харж явсан гээд байгаан... |
 |
Нээлтийн гоал хийж үзмээр санагдсан гэсэн
|
Удалгүй анхны шар хуудас Бразилын Нэймар...
Харин эхний гоалын дараагаас эздийн тоглолт эрс довтолсон шахсан болоод эхэлсэн. За ялангуяа тэр Оскар бал баруун жигүүрт гангарсандаа. Жинхэнэ Бразил тэхник , самба гэж юу байдгийг харуулж байна билээ. Тэр Хорватын зүүн жигүүрийн хамгаалагч 2 дугаартай нөхрийг мөн ч их дээрлэхсэн дээ. Хэд хэдэн удаа жигүүрээр цөмрөөд гайгүй дамжуулалт өгөөд орхисон. Хууралтууд нь ч яасан зоримог уран гоё юм. Миний залуу насыг санагдуулам. Нэг дамжуулалтад нь Нэймарын хүрэх гэж үсэрдэг үсрэлт яг л каратэ хийж байгаам шиг харагдсан. Гоё хором. Нэймар үнэхээр багийн лидэрийн үүргээ сайн биелүүлсэн. Луйс Густава , Паулиньо 2 нь довтолгоо тал дээр төлийлэн идэвхигүй , хамгаалалт голлосон тоглолт үзүүлж байсан ( Бразил шиг 2 жигүүрийн хамгаалагч нь хэт урагшаа тоголж байгаа багт 2 хагас нь хойшоо тоглох нь ч зөв байсан байх) болохоор Нэймар нилээд хойно ирж бөмбөгөө аван довтолгоо эхлүүлж байна лээ.

2010 оны дэлхийн аварга дээр Мэсси бас тэгж байсан даа. Нэймарын нүүрний шугаман дээр хийсэн тоглолт үнэхээр өөртөө итгэлтэй мундаг байсан, гарж ирсэн бөмбөгийг ч Оскар сайн цохисон. Гэхдээ Хорватын хаалгач бас ч муугүй хаалт хийж байлаа. Гэхдээ уг нь тэр бөмбөг нүүрний шугамар гарчих шиг болсон. Мөн Бразилын бөмбөг нэхэлт нь үнэхээр сайн болж эсрэг багаасаа бөмбөг салгаж чадаж байсан. Бас заримдаа арын бүсээс шууд урагш нь хаяж тоглох гэж хэд оролдсон боловч Тиаго Силвагийн хаясаныг Алвэш маш чамин тогтоосонганц тохиолдлыг эс тооцвол олигтой оролдлого болоогүй. За тэгж байтал Хорватчуудын богино зайд хийсэн хайхрамжшүй дамжуулалтыг Оскар тасалж (алдсан бөмбөгнийхээ араас галзуу нэхсэн), Нэймар холхон шиг 2 туугаад цохьсон нь хаалганы зүүн доод булангийн шонг цохиод гоал орлоо...29 дэхь минут
 |
| Нөгөө Нэймар гэдэг чинь тэр 10 дугаартай нь шүү дээ. |
Тоо тэнцэж тоглолт дахин эхэллээ. Ракитич гээд манай Барса-д ирж байгаа залуу гэнэ. Нэг шаркоов. Надад ер таалагдсангүй , гэхдээ муугүй тоглолт үзүүлсэн. Эхний гоалыг эхлүүлсэн.Хэсгийн дараагийн тоглолтуудаас д хэн гэдгийг нь харахаас. Мөн Лука Модрич буруу өдөр үсээ засуулсымуу гэмээр тааруухан байлаа. Би Бразилыг дэмждэг болохоор тэгж харагдаад ч байснуу мэдэхгүй.
Хоёрдугаар үед Бразилчууд нилээд урагшаа эсрэг багаа шахаж тоглосон. Хорватчууд ч нилээд шигүү хамгаалж эхэлсэн. Хааяа нэгхэн сөрөг довтолгооны оролдлого хийхэд нь шүүгч Олич дээр 2 ч удаа буруу шийдвэр гаргана лээ.Тэгэсхээд Олич маань олигтой харагдахаа байсан. Оличийг нилээд олон жил мэддэг болохоор жиирхээд байдаг юм. Бас л элдэвтэй довтлогч... Хорватаас хэд хэдэн эвгүй довтолгоо ирсэн ч Цэзар 3-4 удаа дажгүй сайн хаалт хийсэн.
Тоглолтын хамгийн гол хэсэг 70 дахь минутад Оскарын баруунаас дамжуулсаныг Прэд хүлээж авахад араас нь хамгаалагч бага зэрэг зууралдсан бөгөөд Прэд унасан шүүгч Пэналт заасан.
 |
| Гальтарцан гальтарцан... |
За энэ тухай бол одоо хүн болгон л юм яриналдаа. Би ч гэсэн хүн юм чинь нэг юм ярьчихая. Нэг ийм таамаг байна. Ер нь талбай нилээд хальтаргаатай байсан нь анзаарагдсан. Оскар Нэймар 2 л лав огцом хөдөлгөөн хийхдээ бүдчээд хальтраад байгаа харагдсан. Энэ нь тэрэнтэй холбоотой ч байхыг үгүйсгэхгүй. Дээр нь багахан таталт за тэгээд багахан татуулалт ч нөлөөлөө биз. Пэнальт бол яалт чүгүй эргэлүээтэй шийдвэр бөгөөд хэрэв пэнальт биш бол мөн л эргэлзээтэй. Бөөн шар хувцастай хүмүүс тойроод бүсэлцэн байхад хөөрхий шүүгч яах ч аргагүй.
 |
| Man of the match Referinho |
Ямартаа ч энэ шийдвэр олон мянган анти Бразилчуудын уурыг хүргэж FIFA тэдний хараалын бай болсон.
Торгуулын цохилтыг эхний гоалын эзэн шигшээгийн 10 дугаар манай Барсагийн Нэймар гүйцэтгэж хэдийгээр хаалгач хаасан хэдий ч гоал орсоноор Бразилчууд нутагтаа тэргүүлж эхэллээ. Тэгмээрсэндээ... Нэймар шигшээнхээ төлөө 33 дахь гоалаа хийснээр миний хайрт Рональдиниотой зэрэгцэж байгааан байх. Мөн тэрээр дэлхийн аваргын нэг тоглолтод дунджаар 2 гоал хийдэг гэсэн төгс статистиктай боллоо.
За тэрнээс хойш Хорват хүссэн хүсээгүй довтлох шаардлагатай болсоноор нөгөө сайхан хамгаалалт байхгүй болсоон. Довтолгоо нь ч тусыг олохгүй байсаар үндсэн цаг дууслаа. Шүүгчийн сунгасан 3-н минутын эхэнд Оскар 2 хамгаалагчын дундаас сугаран нэмж нэг гоал шигтгэснээр Бразилчууд эхний хожлоо авлаа. Тэр сүүлийн гоал ороход Оскарын наад талд хамгаалж байсан нөхөр бол үнэхээр ажилгүй гар байна лээ. Эхний хожил Бразилийх байлаа.
Нэг зүйлийг баталгаатай хэлэхэд Бразил энэ хэсгээс 9-н оноотой нэгээр гарна. Ер нь тэр Паулинио гэдэг нөхрийг Бэрнард гэдгээрээ сольж гаргавал зүгээр чюм шиг санагдсан. Бас одоо хэсгийн нөгөө 2 тоглолт дээр хэд хэдэн тамирчин туршаад үзэхэд гэмгүй биз. Тэгээд Сколари надаар хэлүүлэлтгүй мэджаагаа байлгүй дээ. Миний хувьд энэ тоглолтын шилдэг нь Оскар байлаа гэж....
 |
| Чи шүү... |
Мөрөн 2014.06.13. өглөө
No comments:
Post a Comment