Колумб 3-0 Грек
Уругвай 1-3 Коста Рика Гайхамшиг үргэлжилсээр....
Нойрондоо хариуг нь бариад сэрээд ирэхэд 2-р үе эхлээд , тоглолтын 47 дахь минут явж байлаа. 1-0-ээр Урагвайчууд хожиж явна. Кавани пэналтаас гоалдсан гэнэ. Цаг өөр болжээ. Урьд бол Диэго Форлан цохьдогсон. За энэ ч яахав ёстой юм ёсоороо болж байна ухааны юм бодоод байж байтал төд удалгүй 54 дэхь минутад Кампэл гэдэг залуу гоалдаад тэнцчихдэг юм байна. Эхнэр нь өнөө маргаашгүй төрөх дөхсөнийг сэлбрэйшн хийж байхад нь гэдэс рүү нь хараад ойлгов.
![]() |
| Campbell 9 |
Англи 1-2 Итали
Жинхэнэ фанатууд бол бүгд үзсэн байх. Үнэхээр цоо шинэ Английн шигшээ. Энэ тоглолт дээр харин ч нэг нүд цавчлаагүй дээ. Тэд үнэхээр боломжийн итгэл төрүүлэхүйц тоглолт үзүүлсэн. Гэхдээ хожигдсон. Энэ улиралд цомны дэргэд ирээд шурагаад уначихсан хотон шувуунууд дээр суурилсан баг байлаа. Хамгаалалт нь сайнгүй байна лээ. Ялангуяа төвийн хамгаалалт. Стэрлинг , Старриж 2 хамгийн сайн тоглолт үзүүлсэн нь. За тэгээд Рүүни 3 дахь дэлхийн аваргадаа оролцож байж гоалдаж үзээгүй байгаа л гэнэ. Тэхээр шигшээ нь угаасаа яаж хол явах вээ дээ. Гэхдээ л сайн байна лээ. Итали бол хамгаалалт довтолгоо ер нь л багаараа чамбай байсан. Ангилчууд 16 дотор нэвтрэхэд нилээн хүнд байсан болохоор гаднаас л хэд нүүлгэсэн. Тэр шинэ хаалгач ер нь муугүй шүү. Парандэли Испани тоглолтыг үзээд Буффоныг суулгах шийдвэр гарагсан байхаа. Чилини жаахан бохир тоглочих гээл. Тэр Уэлбэкийг унагаадаг дээр шүүгч 11 заацан бол яана. Жигүүрүүдээ жижүүртэй болгохгүй бол Англи жигүүрээр нилээд тоглочих гээд байсан. Ганц гоал нь ч тэгж орсон. Старрижийн бүжиг бас хөөрхөн . Харин Уэлбэк дараагийн тоглолтыг сэлгээнээс эхлүүлэх байх. Английн фанатуудад хандаж хэлэхэд ОДОО УЙЛААД ЯАХАВ . Италийн эхний гоал дээр Пирло Старижыг гөлөг шиг төөрүүлээд хаячихсандаа харин. Нээрээ Пирло чиний наад үс сахал ямар гоё зохио вэ? Хүнийг чинь хөгширсөн гэж бодож болдоггүй юм байна... За тэгээд төгсгөлд нь Марио Балотэллиг магтая. Чихрээр шагнамаар тоглосон. Сүйт бүсгүй нь тоглолтыг нь ирж үзсэн гэжуагаа. Тэгээд онгод нь орцым шиг байна лээ. Саяхан 2,3-хан хоногийн өмнө гэрлэх санал нтр тавиад зөвшөөөрчлөө нтр гэж сонссон.
![]() |
| Аятайхан дамшиг байна. |
Ази хүн байна даа Самурай нарыгаа дэмжсээн. Балжаа ах орилхоор нь сэрээд иртэл манайх гоалджээн. Хондагийн гоалыг давтаж л харлаа. Тэрнээс хойш унтаагүй. Ази хүмүүс Африк хүнээс жижигхэн юмаа. Тэрнээс л хамаг юм болчих шиг санагдсан. Бөмбөгний төлөө тулаанд ихэвчлэн ялагдсан. Бөмбөгөө хэт их таслуулаад байгаа нь манай хөлбөмбөг мэддэгүй найзад хүртэл анзаарагдсан. тэгээд дамжуулалтууд эзнээ олохгүй. Нэг уур хүргэсэн асуудал байнаа. Энэ жаахан нас явжаагаа хүмүүсийг дасгалжуулагчид шоодоод байна уу гүү юу. Ясухито Эндэ , Дрогба, Лампард энэ тэр одоо сэлгээнээс тоглолт эхлүүлдэг болцон байна шдээ... За гэхдээ надаас дээр болоол тэнд дасгалжуулагч хийжаагаа байх л даа. Гэхдээ Дрогба орж ирээд багаа аймар сэргээцээн. Балжаа ах зэрлэг хэлсэн. Гандан ороод сүнсээ дуудуулчихсан юм шиг л болоод явчлаа гэж. 2 минутын зайтай 2 гоал орсон. Хоорондоо ихэр юм шиг. Бүр нөгөө Коста Рикагийн 2 дахь гоалтай 3-лаа ихэр юм шиг. Хожих тоглолт үзүүлсэн баг нь хожсон. 17 дугаартай Ауриэр гэдэг баруун жигүүрийн хамгаалагч залуу 2 ассист хаясан. Довтолгоо сайн дэмждэг манай Дани Алвэш маягийн тоглолттой юм билээ. Дэлхийн аваргын дараа үнэ орж магадгүй шүү. Бони Жэрвинио 2 үүргээ сайн биелүүлж нэг нэг мөргөсөн бол Соломон Калу гавиагүй. Дараагийн тоглолтод сэлгээнд сууж Дрогба гарах байх гэж санагдсан. Яаяа Турэ хийх юмаа хийсэн. Гэхдээ нээх онцгойрч бол чадаагүй. Сүүлд тэр сэлгээгээр орж ирсэн нөхөр цаг барих их балиар арга сонгосон. Энэ тоглолтын тухай С1-н Амараа Нар манддаг газраасаа мандаж жаргадаг газраа жаргалаа гэсэн байна лээ. За өнөөдөртөө болоё. Бараг нийтлэлч болох нь....
Гэснээс гол юмаа мартах гэж байна. Өчигдөр Балотэлли ,Яаяа Турэ , Тэр сүүлд цаг баридаг нөхөр 3 нэг хөлдөө ягаан нөгөө хөлдөө цэнхэр пүүзтэй байсан бол Японы хаалгач Кавашима нэг гартаа ягаан нөгөө гартаа цэнхэр бээлийтэй байсан. Яджаахад тэр нь яг охидын хамгийн топ өнгөнүүд байсан.
![]() |
| Пумагийх юм байна |
![]() |
| Гэхдээ шал мангар байгааздээ.... |








No comments:
Post a Comment