Швецарь 2-1 Эквадор
Энэ шөнийн хамгийн уйтгартай тоглолт гэсэн бодолтойгоор тоглолтыг эхлүүлсэн маань буруу байсныг баталсан 90 минут болж өнгөрлөө. Харин ч хамгийн сонирхолтой тоглолт нь байлаа. Гарааны бүрэлдхүүнийг харсан чинь Валэнсиа Журу хоёроос өөр таних хүн байдаггүй. Эхний үед Швецарьчууд илүү тоглосон ч үр дүн нь эсрэг талд байсан. Зүүн жигүүрээс цохьсон чөлөөт цохилтийг Антионо Валиэнсиагийн амидай Ээмэр Валиэнсиа мөргөж тоглолтыг нээсэн. Хоёрдугаар үе дөнөгж эхэлмэгц зүүн булангаас ирсэн бөмбөгийг сэлгээгээр орж ирсэн Мэхмэди хэмээх залуу мөргөж тоо 1-1 болсон. Сайхан нүдээ олсон сэлгээ болсон байх нь. Энэ үед 2 баг тун тэнцүү тоглолт үзүүлсэн. Хэн хэн нь довтолсон, хэн нэг нь илүүрхээд дарамтлаад байсан юм байхгүй харьцангүй нээлттэй тоглот болсон. Отон тоглоттой холбоотой шүүгчийн асуудал энэ тоглолтыг алгассангүй. Хохирогч нь Швецарь. Үндсэн цаг 1-1 ээр дууссан бөгөөд шүүгч 3 минут сунгалаа. Энэ дэлхийн аваргын анхны оноо хуваасан тоглолт болох нь гэж бодтол сүүлийн минутад баруун жигүүрээр Антионо Валэнсиа хурдан довтолгоо явуулж хаалганы өмнө дамжуулахад үүссэн маш сайхан боломжийг 13 дугаартай тамирчин үгүй хийж орхисон. Энэ довтолгоо эргээд сөрөг довтолгоо болон хувирч нөгөөл зүүн жигүүрээс ирсэн дамжуулалтыг Сэфэрович мөргөснөөр тоо 2-1 болсон. Энэ үед цаг яг дуусч байлаа. Ашиглаж чадаагүй боломж хариугаа авах дуртай гэдэг л боллоо. Тэр бөмбөгийг хийгээл 2-1 ээр хожиж байгаа газар. Тэгээд цаг дуусжын гэж бодсон уу яасан буцаад хамгаалалтад маш хойрго хандсан нь тэдэнл шийтгэл боллоо. 2 дахь гоалын эзэн мөн л сэлгээгээр орж ирсэн. Дасгалжуулагч нь үнэхээр тэгж мэдэрч сэлгээнүүд хийсэн үү эсвэл тохиолдлоор аз таарчихав уу? Сагсан бөмбөг дээр Баазршоот гэдэг шиг л юм болсон.
Франц 3-0 Хондурас
Бэнзэмагаас өөр биччих юм бараг байхгүй дээ. 3-н гоал хийсний нэг нь хаалгачын автогоал гэж бүртгэгдсэн байна билээ. Тэгэхээр 2 гоалтнуудын эгнээнд нэгдэж байна. Хэсгийн сулхан багийг ингэж хожихгүй л яахав. Яджыхад цаадуул нь муу дээрээ муу муухай дээрээ улцан гэгчээр 10-уулаа болчих юм. тэгээд ер нь 2 баг харьцангуй байхаар тоглолт их уйтгартай болох юм даа. Погба гэдэг нь яалт ч үгүй сайн юм байна лээ.
Аргэнтин 2-1 Босни Хэрцоговэн
No comments:
Post a Comment