Sunday, June 15, 2014

Дэлхийн цом. 6-14 Сэнсаци үргэлжилсээр....

Өнөө шөнө хэд хэдэн гал гарсан ширүүн тулаан болсоноос хамгийн сонирхолтой нь нойр бид 2-ийн тулаан байлаа. Өмнөх шөнийнхөө нойрыг сайн нөхөж чадаагүй маань Дэл Бускэ шиг тактикийн алдаа гаргахад хүргэлээ. За гэхдээ үзэе гэсэн юмаа үзсээн үзсэн...
Колумб  3-0 Грек
Харин ч нойрыг бол дор нь сэргээх баг байна лээ. Тоглолтын хэмнэл нь ямар гайхмаар хурдан юм бэ. Нойрмог нүдний хурд бол гүйцэж үзэхээргүй байна  билээ. Тэр өндөр тэмп дунд тэгэж сайн бөмбөг эзэмшинэ гэдэг бол гайхамшиг.  Колумбчууд энэ дэлхийн аваргыг удаан үргэлжлүүлэх байх шүү. Тоглолт эхлэж амжаагүй байхад шахуу л гоалдаад авна лээ. Армэро гэдэг шинэ танилтай болсон.  Харин завсралгааны 15 минут нь нөгөө тоглолтын 45-аасаа удаан үргэлжлэх шиг санагдсан. 2-үе эхлээд удаагүй байтал миний нойр амжилттай довтолцон байна лээ. Дахиад 2-ийг нэмж оруулсан болохыг тоглолтын тоймоос харсан. Тэгээд  бас энэ дэлхийн аварга эхэлснээс хойшхи хамгийн гоё сэлбрэйшнийг хийсэн . За  нөгөө Радамэл Фалко нь байвал бүүр дийлдхээргүй харагдсан. Грэк сайн тоглосоон, хэдэн ч удаа аюул тарихуйц довтолгоо явуулсан. Гэхдээ гоал оруулах хувьгүй байжээ хөөрхийс. Хамгаалалт нь ч гэсэн ер нь өөр багатай таарсан бол тийм ч амархан алдаад байхааргүй хамгаалалт санагдсан. Даан ч цаадуул нь тогтоохын аргагүй тоглосон. 3-0-ээрээ дуусан нь их юм. Ингэхэд нээрээ хагас тоглолт үзээд бүтэн анализ хийчдэг би ямар мундаг юм бэ.

Уругвай 1-3 Коста Рика  Гайхамшиг үргэлжилсээр....

 Нойрондоо хариуг нь бариад сэрээд ирэхэд 2-р үе эхлээд , тоглолтын 47 дахь минут явж байлаа. 1-0-ээр Урагвайчууд хожиж явна. Кавани пэналтаас гоалдсан гэнэ. Цаг өөр болжээ. Урьд бол Диэго Форлан цохьдогсон. За энэ ч яахав ёстой юм ёсоороо болж байна ухааны юм бодоод байж байтал төд удалгүй 54 дэхь минутад Кампэл гэдэг залуу гоалдаад тэнцчихдэг юм байна. Эхнэр нь өнөө маргаашгүй төрөх дөхсөнийг сэлбрэйшн хийж байхад нь гэдэс рүү нь хараад ойлгов.
Campbell 9
21 настай залуу гэсэн. Эрт доогуураа оролдсон золиг байх нь. Дэлгэрүүлээд бага зэрэг судалсан чинь шигшээнхээ төлөө 34 тоглолтод 10 дахиа гоалдаж байгаа гэнэ. Сайхан л ирээдүйтэй залуу байна лээ. Гэхдээ л Уругвай хожно доо гээд бодож дуусаагүй байтал чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг Дуартэ гэдэг нөхөр мөргөчихлөө. Тэр доогуур ирсэн бөмбөгмийг тэгж гоё шумбаж мөргөхөд нь  Тэвэз санаанд орсон. Эргэлт энэ тэрээ нь яасан чамин юм. Тэр дамжуулалт өгсөн Боланос ч  дахин нэг гоалын дамжуулалт өгөөд авна лээ. Миний мэдэхгүй баг гэхээрээ заавал муу байх албагүй юм байна л гэж бодогдсон. Нөгөө Урагвай маань ч нэг л унжийгаад явчлаа шүү. Ер нь л илүүрхүүлээд эхлэх маягтай болчдым байна. Нөгөө дэлхийн аваргын түүхэнд хамгийн азгүй сугалаа татсан баг бол Коста Рика энэ тэр гээл Заяагийн бичсэнийг уншсанаасаа хүмүүст бүлтрээд явснаа санаад нүүр ч улайх шиг. За тэгээд Суарэзийг оруулаад ирэхийн болов уу гээд хараад байдаг байдаггүй ээ. Уг нь бие халаалт хийж явж харгдсын. Тайлбарлагчид ч гэсэн нэг л урагвай эргэн ирэх байх гэсэн найдвар тээсэн өнгөөр тайлбарлаад байдаг. Дэлхийн аваргын бас нэг сэнсааци дэгдэх нь гэж мэдрэгдээд эхэллээ.  Тоглолтын эцсийн цэгийг Урэна 84 дэх хоромд хатгасан. Баруун жигүүрээс Боланасааас ирсэн дамжуулалтыг ганцхан хүрэлтээр хаалгачийн унасаны эсрэг талд нь цохиод нилээд хурц маягийн өнцөгөөс гоалдцон. Энэ хэсэг бүүр үв үхлийн хэсэг боллоо... Одоо Суарэзд л найдах үлдлээ.
Англи 1-2 Итали
Жинхэнэ фанатууд бол бүгд үзсэн байх. Үнэхээр цоо шинэ Английн шигшээ. Энэ тоглолт дээр харин ч нэг нүд цавчлаагүй дээ. Тэд үнэхээр боломжийн итгэл төрүүлэхүйц тоглолт үзүүлсэн. Гэхдээ хожигдсон. Энэ улиралд цомны дэргэд ирээд шурагаад уначихсан хотон шувуунууд дээр суурилсан баг байлаа. Хамгаалалт нь сайнгүй байна лээ. Ялангуяа төвийн хамгаалалт. Стэрлинг , Старриж 2 хамгийн сайн тоглолт үзүүлсэн нь. За тэгээд Рүүни 3 дахь дэлхийн аваргадаа оролцож байж гоалдаж үзээгүй байгаа л гэнэ. Тэхээр шигшээ нь угаасаа яаж хол явах вээ дээ. Гэхдээ л сайн байна лээ. Итали бол хамгаалалт довтолгоо ер нь л багаараа чамбай байсан. Ангилчууд 16 дотор нэвтрэхэд нилээн хүнд байсан болохоор гаднаас л хэд нүүлгэсэн. Тэр шинэ хаалгач ер нь муугүй шүү. Парандэли Испани тоглолтыг үзээд Буффоныг суулгах шийдвэр гарагсан байхаа. Чилини жаахан бохир тоглочих гээл. Тэр Уэлбэкийг унагаадаг дээр шүүгч 11 заацан бол яана. Жигүүрүүдээ жижүүртэй болгохгүй бол Англи жигүүрээр нилээд тоглочих гээд байсан. Ганц гоал нь ч  тэгж орсон. Старрижийн бүжиг бас хөөрхөн . Харин Уэлбэк дараагийн тоглолтыг сэлгээнээс эхлүүлэх байх. Английн фанатуудад  хандаж хэлэхэд ОДОО УЙЛААД ЯАХАВ . Италийн эхний гоал дээр Пирло Старижыг гөлөг шиг төөрүүлээд хаячихсандаа харин. Нээрээ Пирло чиний наад үс сахал ямар гоё зохио вэ? Хүнийг чинь хөгширсөн гэж бодож болдоггүй юм байна... За тэгээд төгсгөлд нь Марио Балотэллиг магтая. Чихрээр шагнамаар тоглосон. Сүйт бүсгүй нь тоглолтыг нь ирж үзсэн гэжуагаа.  Тэгээд онгод нь орцым шиг байна лээ. Саяхан 2,3-хан хоногийн өмнө гэрлэх санал нтр тавиад зөвшөөөрчлөө нтр гэж сонссон.
Аятайхан дамшиг байна.
..Энэ хэсэгт би ямарч таамаг дэвшүүлж чадахгүй... Уругвай Англи 2-ийн тоглолт нээрээ амиа тавих байхаа гэж бодхоор л... Итали нэг алхамын өмнө яваа.
Япон 1-2 Кот Д Иворэ

Ази хүн байна даа Самурай нарыгаа дэмжсээн. Балжаа ах орилхоор нь сэрээд иртэл манайх гоалджээн. Хондагийн гоалыг давтаж л харлаа. Тэрнээс хойш унтаагүй. Ази хүмүүс Африк хүнээс жижигхэн юмаа. Тэрнээс л хамаг юм болчих шиг санагдсан. Бөмбөгний төлөө тулаанд ихэвчлэн ялагдсан. Бөмбөгөө хэт их таслуулаад байгаа нь манай хөлбөмбөг мэддэгүй найзад  хүртэл анзаарагдсан. тэгээд дамжуулалтууд эзнээ олохгүй. Нэг уур хүргэсэн асуудал байнаа. Энэ жаахан нас явжаагаа хүмүүсийг дасгалжуулагчид шоодоод байна уу гүү юу. Ясухито Эндэ , Дрогба,  Лампард энэ тэр одоо сэлгээнээс тоглолт эхлүүлдэг болцон байна шдээ... За гэхдээ надаас дээр болоол тэнд дасгалжуулагч хийжаагаа байх л даа. Гэхдээ Дрогба орж ирээд багаа аймар сэргээцээн. Балжаа ах зэрлэг хэлсэн. Гандан ороод сүнсээ дуудуулчихсан юм шиг л болоод явчлаа гэж. 2 минутын  зайтай 2 гоал орсон. Хоорондоо ихэр юм шиг. Бүр нөгөө Коста Рикагийн 2 дахь гоалтай 3-лаа ихэр юм шиг. Хожих тоглолт үзүүлсэн баг нь хожсон.  17 дугаартай Ауриэр гэдэг баруун жигүүрийн хамгаалагч залуу 2 ассист хаясан. Довтолгоо сайн дэмждэг манай Дани Алвэш маягийн тоглолттой юм билээ. Дэлхийн аваргын дараа үнэ орж магадгүй шүү. Бони Жэрвинио 2 үүргээ сайн биелүүлж нэг нэг мөргөсөн бол Соломон Калу гавиагүй. Дараагийн тоглолтод сэлгээнд сууж Дрогба гарах байх гэж санагдсан. Яаяа Турэ хийх юмаа хийсэн. Гэхдээ нээх онцгойрч бол чадаагүй. Сүүлд тэр сэлгээгээр орж ирсэн нөхөр цаг барих их балиар арга сонгосон. Энэ тоглолтын тухай С1-н Амараа Нар манддаг газраасаа мандаж жаргадаг газраа жаргалаа гэсэн байна лээ. За өнөөдөртөө болоё.  Бараг нийтлэлч болох нь....
Гэснээс гол юмаа мартах гэж байна. Өчигдөр Балотэлли ,Яаяа Турэ , Тэр сүүлд цаг баридаг нөхөр 3 нэг хөлдөө ягаан нөгөө хөлдөө цэнхэр пүүзтэй байсан бол Японы хаалгач Кавашима нэг гартаа ягаан нөгөө гартаа цэнхэр бээлийтэй байсан. Яджаахад тэр нь яг охидын хамгийн топ өнгөнүүд байсан.
Пумагийх юм байна
Гэхдээ шал мангар байгааздээ....

Saturday, June 14, 2014

Дэлхийн аварга , 6-р сарын 13 , Хар баасан гараг

Мэдээж хамгийн их бичих зүйл 5:1 учраас нөгөө хоёр тоглолтын тухай цухас дурьдая.
Мексик 1-0 Камерун
Шударга үр дүн бол 3-0 байсан. Жиовани Дос Сантосын зүв зүгээр 2 сайхан гоалыг отон тоглолт гэж тэнэгтсэн. 2 дахь нь бол бас л эвгүй гилжийж мөргөсөн. Хэрвээ тэгжаагаад цаадуул нь азаар нэг гоал хийчүүл яана. Хайран оноо алдах нь байна шдээ. Бас Хорваттай бөмбөгний зөрүү тоолох хэрэг ч гарах ч юм билүү хэн мэдлээдээ. Хэдийгээр тэд 3 оноо авсан хэдий ч хохирогч. Шүүгчийг хэн шүүх вэ дээ л гэдэг юм энэ дэлхийн аваргаар болоол байна аа даа.
Жиованигийн дүү Жонатан гээд Барса Б-д тоглодог залуу шигшээдээ дуудагдаагүй юм аа даа янз нь. За тэгээд ерөнхийдөө Камерун бол дэлхийн аваргыг үзэх гэж л ирсэн улс юм байна дөө. Тэдэнд дараагийн шат гэж байхгүй. Самуэл Это байж л байна лээ. За тэгээд энэ тоглолтын гол дүр Дос Сантос бол манай Барсагийн бүтээгдхүүн юм байгаан шдээ. Тэр жил 16-хан насандаа Ла лигийн 38-р тоирогт гараанд гараад хэттрик хийж байсан шиг санагдхымдаа... За тэгээд Сонг бол сэлгээнд суусаар байгаад хамаг хиймор лундаа нь үхчихжээ зайлуул. Ганц гоалыг оруулсан залуу бол ганц гоал оруулснаас өөр олигтой хөдөлгөөн хийгээгүй. Дараагийн тоглолтоос Чичаритогоо гаргасан нь дээр байх . Рафэль Маркүйзийгааа хараагүй удсан чинь халимагтай болцон байна лээ шдээ. Хуучны хүн гэсэндээ өөр байна лээ.
 Чили 3-1 Австрали
Алэксис Санчэзийн (Барсагийн тоглогч) 2 минутын дотор хийсэн гоал ассист 2 нь Чили ямар аймар юм бэ гэсэн бодол төрүүлсэн ч тоглолт цааш үргэлжлэх тутам аажмаар тэр бодлын зарим хэсэг нь замхарав. Хамгийн гол хүн гэгдээд байсан Видал нь нээх олигтой тоглолт үзүүлээгүй. Бэртэлээс ирээд удаагүй байгаан гэсэн. Харин тэр 2 дахь гоалыг хийдэг нөхөр бол гайгүй юм байна лээ. Магтууштай тал гэвэл тэдний довтолгоо тун дажгүй юм. Нэн ялангуяа хоёр жигүүрээр нэвтрээд хөндлөн дамжуулалт өгж байгаа нь Австралийгаа бол сандрагаад л байхын байна лээ. Тэр жигүүрт 2 хүн ханатай хаяаад эсвэл гурвалжилж байгаад жигүүрийн хамгаалагчдыг дөнгөчихөө бол мэдээд байна цаадуул чинь. Санчэз үнэхээр сайн тоглосоноос гадна тэр сэлгээгээр орж ирсэн Босажур бол жигүүрийн тоглолтыг бүүр аймаар болгоод хаяцан.  Зүүн жигүүрийг үнэндээ л эзэгнэнхэн төржээ би гэж байна билээ. Тоглолтын эцсийн цэгийг зүүн талаас нь хатгасандаа. За хамгаалалт нь бол харин нээх ч олигтой санагдаагүй ээ. Тийм ч өндөр төвшний биш Австралын шигшээ хангалттай олон боломж гаргаж байсан гэж бодохоор. Испани Недерландын довтлогчидыг тэгж хамгаалвал ч бүтэхгүй ээ. Тэр тал дээрээ тэгээд анхаарна биздээ. Би одоо өөр юу хэлэхэв. Чиличүүд угаасаа хүнээс үг сонсох биш.
Харин Австралийн ганц гоал нь үхэж үхэж үлдсэн ганц Тим Кахил нь. Нэр төрийг аварсандаа. Хүний сурсан юм гэдэг чинь  яасан ч сайхан юм. Бөмбөг болгоныг л мөргөчих гээл. Хоёр давхарт ямарч хамгаалагчийг дээрлэхэж чадсаан чадсан. Гэвч тэдний довтолгооны шугам нэг л болоогүй. Уг нь сайхан сайхан боломж гаргахын. Даан ч тэгээд хэрэгтэй үедээ цохихгүй, нээх гоё довтолгоо эхэлсэнээ гэнэт арагшаа татаж матаал эргүү эргүү шийдвэр их гаргахын . Дээр нь зориг муутай. Цохилт хийж болох байрнаас цохихгүй шамираад...харин тэр сэлгээнд суудаг туршлагатай гээд байсан халзàн ах уг нь дахиад жаахан тоглуулсан бол овоо зоримог гоё тоглосышдээ.Гэхдээ үр дүн хэдий хол гарсан ч тоглолтын агуулга бол тун ойрхон байсныг цохон тэмдэглэе.

Испани 1-5 Нидэрланд
Испаний хөгжөөн дэмжигчдийн хувьд үнэхээр хар баасан гараг байлаа. Би өөрийгөө шөнө тоглолт үзжаагаад унтчихаад хар дараад байна гэж бодсышдээ. Тэгээд чимхээд үзсэн чинь өвджийнлээ. Одоо юу ч гэхэв дээ. Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу ? 

Эхний гоал бол санаатай жүжиглэлт энэ тэр биш гишгэгдэл гулгаж яваа хөл дээр бууж таарсан. Тэнд бол нээх шүүгч энэ тэрийг буруутгаад байх ч шаардлагагүй. Харин хариу гоал бол фантастик. Миний бие нэгэн арван жил хөлбөмбөг үзэхдээ энэнээс гоё мөргөлт харж байсаан гээд хэлчихвэл хөлбөмбөгийн бурхан тэнгэр 2 хэрээгээ илгээж миний 2 нүдийг ухуулах биз ээ. 
Нисдэг Холланд гэдэг нь энэ байх нь...
Дараа нь бол Роббэн тэртэй тэргүй баруунаараа цохихгүй газар Пикэ тэгж далби үсэрч очоод даруулах хэрэг байсан ч юм уу? За 3 дахь гоал дээр бол Ван Пэрсигийн алдааг хараагүй шүүгчийн алдаа. Тэгж байтал Касиллас маань харакэри хийгээд орхисон. Ван П**** ирж оршуулсан гэж байгаа. Сүүлд нь Роббэн оирын зайд Рамосоос хурдан гэдэгээ харуулаад дараа нь, ахлагчийг маань 3-н мэтр газар мөлхүүлээд ёстой нэг янагласандаа.

Балжаа ахын хэлсэнээр бол Нэдирландын фанатууд ''нэг шөнийн жаргал '' эдэллээ гэж. За манай багийг тэгээ л дэлхий нийтээрээ гутамшиг энэ тэр гээл байгаа юм шиг байна. Гэхдээ юм үзээгүй гарууд л тийм юм ярьж яваа байлгүй дээ. Энэ хожигдол бол том сэргэлтийн шалтгаан гэж бодно. Ямартаа ч Нидэрландчууд л Чилид найр тавьчихгүй бол 2-р гарах байх. За тэгээд бичих юм хэт их болохоор Испаний тухай дараа жич-д нь нэг авч хэлцэе дээ.

Thursday, June 12, 2014

Дэлхийн цом . Нээлтийн тоглолт: Бразил 3-1 Хорват.

Мөн ч их хүлээсэн дээ...
Манай Мөрөн хот болбоос шөнийн 2 цаг болмогц зурагтыг цаанаас нь хаагаад хаячихдаг жигтэй газар билээ. Тиймээс миний бие уг тоглолтыг үзэхээр өөрийн ажил дээрээ хонож mass.mn  сайтыг манаж хоносон бөгөөд одоо үргэлжлүүлэн бичиж сууна. ( Гэхдээ өнөө шөнө зурагт таслаагүй байсан тул жижүүр ахын өрөөнд үзэж хонолоо. Учир нь нэтээр үзэхээр гацаад байна лээ. Маргаашнаас гэртээ үзэх байх.) За гол ажилдаа ороё. Дэлхийн аваргын өмнөх нэвтрүүлэг гэж сайхан дэмий гаргаж байна. Нээлт нь их сайхан болжээнаа. Тэр бөөрөнхий тэлвизэр бол тасархай . Дэлгэгдээд цэцэг болчиж байна. Тэгсэн чинь дундаас нь 2 гоё хүүхэнтэй нэг муухай юм гараад ирдэгийн. Тэр Pitbull одоо гэрийнхээ хувцастай гараад ирсиймүү хаашаа юм. Жэ-Ло -гийн даашинз бол тасархай байна лээ.  За тэгээд тэр дуулжаагаа дуу нь нэг л онцгүй . 2010 оны дэлхийн аваргын дуунуудын хажууд сураггүй. 
Адилхан байгаа биздээ
Энэ муу Питбуллыг л харахаар дургүй хүрээд байхын.
За тэгээд яаж ийж өөрийгөө саатуулсаар байгаад тоглолт эхэллээ. Багууд гарч ирээл , төрийн дуулал нтр нь эгшиглээл , яг цагтаа эхэлж байна. Японы шүүгч дээр 2 багийн ахлагч Силва , Срна 2 очиж бэлэг хадгаа солилцоод ,тэгээд шодоод Силвагын талаар буухад талбайгаа сонгож байгаа харагдсан... Цэнгэлдэх тэр чигээрээ битүү шар өнгө ....Тэдний дунд өнгөрсөн дэлхийн аваргад шигшээгийнхээ гол хүн байсан нэгэн эрхэм фанат болчихсон тууж явна лээ.
Манай 18-тай л адилхан фанат...
Шүгэл дуугарлаа . Хорватууд ер нь хөөрхөн боломжийн тоглолт үзүүлж ганц нэг довтолгоо хийгээд амжсан. Тэгж байтал Ивица Олич зүүн жигүүрээр орж ирээд хөндлөн хаясан нь Илавич байснуу хэн байсан нэг нөхрийн хөлнөөс яльгүй чиглэлээ өөрчлөөд, хэрэндээ хамгаалчих санаатай гүйж явсан Марсэлогийн хөлтэй мөргөлдөөд гоал ... Бразилын дэлхийн аваргын нээлтийн гоал Бразилын тоглогч Бразилын хаалганд.
Зарим нэг хүмүүс Марсэлог өөр тийнээ харж явсан гээд байгаан...
Нээлтийн гоал хийж үзмээр санагдсан гэсэн
Удалгүй анхны шар хуудас Бразилын Нэймар... 
Харин эхний гоалын дараагаас эздийн тоглолт эрс довтолсон шахсан болоод эхэлсэн. За ялангуяа тэр Оскар бал баруун жигүүрт гангарсандаа. Жинхэнэ Бразил тэхник , самба гэж юу байдгийг харуулж байна билээ. Тэр Хорватын зүүн жигүүрийн хамгаалагч 2 дугаартай нөхрийг мөн ч их дээрлэхсэн дээ. Хэд хэдэн удаа жигүүрээр цөмрөөд гайгүй дамжуулалт өгөөд орхисон. Хууралтууд нь ч яасан зоримог уран гоё юм. Миний залуу насыг санагдуулам.  Нэг дамжуулалтад нь Нэймарын хүрэх гэж үсэрдэг үсрэлт яг л каратэ хийж байгаам шиг харагдсан. Гоё хором. Нэймар үнэхээр багийн лидэрийн үүргээ сайн биелүүлсэн. Луйс Густава , Паулиньо 2 нь довтолгоо тал дээр төлийлэн идэвхигүй , хамгаалалт голлосон тоглолт үзүүлж байсан ( Бразил шиг 2 жигүүрийн хамгаалагч нь хэт урагшаа тоголж байгаа багт 2 хагас нь хойшоо тоглох нь ч зөв байсан байх) болохоор Нэймар нилээд хойно ирж бөмбөгөө аван довтолгоо эхлүүлж байна лээ.
2010 оны дэлхийн аварга дээр Мэсси бас тэгж байсан даа. Нэймарын нүүрний шугаман дээр хийсэн тоглолт үнэхээр өөртөө итгэлтэй мундаг байсан, гарж ирсэн бөмбөгийг ч Оскар сайн цохисон. Гэхдээ Хорватын хаалгач бас ч муугүй хаалт хийж байлаа. Гэхдээ уг нь тэр бөмбөг нүүрний шугамар гарчих шиг болсон. Мөн Бразилын бөмбөг нэхэлт нь үнэхээр сайн болж  эсрэг багаасаа бөмбөг салгаж чадаж байсан. Бас заримдаа арын бүсээс шууд урагш нь хаяж  тоглох гэж хэд оролдсон боловч Тиаго Силвагийн хаясаныг Алвэш маш чамин тогтоосонганц тохиолдлыг эс тооцвол олигтой оролдлого болоогүй. За тэгж байтал Хорватчуудын богино зайд хийсэн хайхрамжшүй дамжуулалтыг Оскар тасалж (алдсан бөмбөгнийхээ араас галзуу нэхсэн), Нэймар холхон шиг 2 туугаад цохьсон нь хаалганы  зүүн доод булангийн шонг цохиод гоал орлоо...29 дэхь минут
Нөгөө Нэймар гэдэг чинь тэр 10 дугаартай нь шүү дээ.
Тоо тэнцэж тоглолт дахин эхэллээ.  Ракитич гээд манай Барса-д ирж байгаа залуу гэнэ. Нэг шаркоов. Надад ер таалагдсангүй ,  гэхдээ муугүй тоглолт үзүүлсэн.  Эхний гоалыг эхлүүлсэн.Хэсгийн дараагийн тоглолтуудаас д хэн гэдгийг нь харахаас. Мөн Лука Модрич буруу өдөр үсээ засуулсымуу гэмээр тааруухан байлаа. Би Бразилыг дэмждэг болохоор тэгж харагдаад ч байснуу мэдэхгүй. 
Хоёрдугаар үед Бразилчууд нилээд урагшаа эсрэг багаа шахаж тоглосон. Хорватчууд ч нилээд шигүү хамгаалж эхэлсэн. Хааяа нэгхэн сөрөг довтолгооны оролдлого хийхэд нь шүүгч Олич дээр 2 ч удаа буруу шийдвэр гаргана лээ.Тэгэсхээд Олич маань олигтой харагдахаа байсан. Оличийг нилээд олон жил мэддэг болохоор жиирхээд байдаг юм. Бас л элдэвтэй довтлогч...  Хорватаас хэд хэдэн эвгүй довтолгоо ирсэн ч Цэзар 3-4 удаа дажгүй сайн хаалт хийсэн. 
Тоглолтын хамгийн гол хэсэг 70 дахь минутад Оскарын баруунаас дамжуулсаныг Прэд хүлээж авахад араас нь хамгаалагч бага зэрэг зууралдсан бөгөөд Прэд унасан шүүгч Пэналт заасан.
Гальтарцан гальтарцан...
За энэ тухай бол одоо хүн болгон л юм яриналдаа. Би ч гэсэн хүн юм чинь нэг юм ярьчихая. Нэг ийм таамаг байна. Ер нь талбай нилээд хальтаргаатай  байсан нь анзаарагдсан. Оскар Нэймар 2 л лав огцом хөдөлгөөн хийхдээ бүдчээд хальтраад байгаа харагдсан. Энэ нь тэрэнтэй холбоотой ч байхыг үгүйсгэхгүй. Дээр нь багахан таталт за тэгээд багахан татуулалт ч нөлөөлөө биз. Пэнальт бол яалт чүгүй эргэлүээтэй шийдвэр бөгөөд хэрэв пэнальт биш бол мөн л эргэлзээтэй.  Бөөн шар хувцастай хүмүүс тойроод бүсэлцэн байхад хөөрхий шүүгч яах ч аргагүй.
Man of the match      Referinho
 Ямартаа ч энэ шийдвэр олон мянган анти Бразилчуудын уурыг хүргэж FIFA тэдний хараалын бай болсон. 
Торгуулын цохилтыг эхний гоалын эзэн шигшээгийн 10 дугаар манай Барсагийн  Нэймар гүйцэтгэж хэдийгээр хаалгач хаасан хэдий ч гоал орсоноор Бразилчууд нутагтаа тэргүүлж эхэллээ. Тэгмээрсэндээ... Нэймар шигшээнхээ төлөө 33 дахь гоалаа хийснээр миний хайрт Рональдиниотой зэрэгцэж байгааан байх. Мөн тэрээр дэлхийн аваргын нэг тоглолтод дунджаар 2 гоал хийдэг гэсэн төгс статистиктай боллоо. 
 За тэрнээс хойш Хорват хүссэн хүсээгүй довтлох шаардлагатай болсоноор нөгөө сайхан хамгаалалт байхгүй болсоон. Довтолгоо нь ч тусыг олохгүй байсаар үндсэн цаг дууслаа. Шүүгчийн сунгасан 3-н минутын эхэнд Оскар  2 хамгаалагчын дундаас сугаран нэмж нэг гоал шигтгэснээр  Бразилчууд эхний хожлоо авлаа. Тэр сүүлийн гоал ороход Оскарын наад талд хамгаалж байсан нөхөр бол үнэхээр ажилгүй гар байна лээ. Эхний хожил Бразилийх байлаа.

Нэг зүйлийг баталгаатай хэлэхэд Бразил энэ хэсгээс 9-н оноотой нэгээр гарна. Ер нь тэр Паулинио гэдэг нөхрийг Бэрнард гэдгээрээ сольж гаргавал зүгээр чюм шиг санагдсан. Бас одоо хэсгийн нөгөө 2 тоглолт дээр хэд хэдэн тамирчин туршаад үзэхэд гэмгүй биз. Тэгээд Сколари надаар хэлүүлэлтгүй мэджаагаа байлгүй дээ. Миний хувьд энэ тоглолтын шилдэг нь Оскар байлаа гэж....
Чи шүү...
Мөрөн                                                                                                                2014.06.13. өглөө











Tuesday, June 3, 2014

Би чинь блогтой хүн шүү дээ....

Нэг л юм дутуу санагдаад  байдаг байж билээ. Гэтэл тэр нь энэ байж. Энд тэндхийн элдэв хүмүүсийн олон блог уншиж явснаас уншуулж явсангүй. Одоо уншиж ханалаа болий зүгээр...
Фээсбүүк твиттерт юм бичих гэхээр нэг л багадаад давчдаад байдагсан. Одоо хэсэгтээ л гайгүй байх. Миний бичвэрийн хамгийн анхны уншигч болсон хүнд би хоол авч өгнө өө. Одоо энийг бичиж дуусгаад дараа өөрөө уншаад....... Бодохоор л зэвүүн санагдаад байхын. Би чинь блогтой хүн шүү дээ....

Эр бор харцага маань.....

 Миний аав засуул хүн. Мөрөн дээрээс нь хоёр ч арслан төрсөн мундаг засуул , барууны магнай. Жил бүр л аймгийн наадмаар  халуун наранд даралтаа ихэсгэн барин хоёр хоног  стадионд өнжинө. Залуудаа ноцолдож явсан бөгөөд бас ч сумынхаа наадамд нэг удаа босоо өнжсөн аавын минь хувьд үндэсний бөх бол жинхэнэ цэнгэлийн дээд манлайн баясгалан гэх үү дээ. Аав минь бөх болохоор, засуул болохоор , ах дүү таван банди ноцолдож өссөн болохоор би үндэсний бөхөө дээдлэн хүндэтгэж, шимтэн үзэж, бишрэн шүтэж явдаг жирийн л нэгэн Монгол залуу. Бөх надад ойр....
Ардын хувьсгалын 85-н жилийн ой байсан шиг бодогдож байна. Хүмүүс наадамд явахад би хишигтэй үлдсэн юмдаг. Ер нь хурдан моринд хүнддэж хасагдсанаас хойшхи наадмууд хэдэн жилдээ л иймэрхүү байсан санагдана. Гэртээ ээжээр хуушуур хайруулж идээд ,радиогоор улсын бөх сонссоон шиг л наадам өнгөрлөө. Арванхоёрны орой аав гэртээ ирлээ. Заа аймгийн наадамд хэн түрүүлэв гэхэд Содномдорж гэдэг Тосонгийн залуу түрүүллээ гэж байна. Тэгэж Со харцагыг нэрийг анх дуулж байсан юмдаг. Дараахан нь Хөвсгөлийн долгио гээд радиод Балдангийн Бат-Эрдэнэ сэтгүүлчтэй ярилцаж байхыг нь сонссон ч "...Бадрал начинтай хийсэн барилдаан хамгийн хүнд байсан..." энээ тэрээ гэхийг нь сонсоод энэ муу найрааны арслан сайхан залж байна даа л гэж бодож байлаа. Тэр үед би  бараг цол авсан болгоныг л найрааных гэж боддог байсымдаа. За бараг ч тиим байсан. Дараа өвөл нь нэгдүгээр курсын оюутан амралтаараа ирээд аймгийн цагаан сарын барилдаанд аманд гарч явахдаа анх харцагыг харсан юм. Булчин шөрмөс нь овойж товойсон лаг залуу. Хамгийн анхны сэтгэгдэл бол хүүхэлдэйн кинон дээр гардаг Херкулес. Аймгийн бөхчүүдтэй нийлэхгүй "төлөө төв"-н залны баруун буланд нэг залуутай хамт барилдчаад л тэндээ очоод суучихдаг. Ааваас тэр залуу хэн бэ гэхэд яагаав нөгөө энэ зуны түрүүлдэг Содномдорж чинь энэ шдээ  гэж...
Тэр цагаас эхлэн миний бие албан ёсоор Ц.Содномдоржыг шүтэн бишрэгч, хөгжөөн дэмжигч болсон ажгуу.
За тэгээд дараа жилийнх нь наадмаар начны тааварт биччихсэн байсан чинь нэр нь дуулддаггүй ээ. Их л доогуур унаждээ гээ бодож байтал харин аймагтаа барилдаад хурц болчихсон байсан. Дараа өвлөөс нь харин манай хүн залны барилдаануудыг хашрааж эхэлсэндээ. Аймаг цэргийн цолтнуудын барилдаануудыг бол Даваабаатартай хуваагаал авчихдаг байсан санагдаж байна.
 Харин тэр жилээ улсын наадмын хатуу дэвжээнд анх зодоглоод аймгийн заан Бямбаа ч билүү миний урьд хожид сургийг нь дуулаагүй нэг нөхөрт хоёрын даваанд унаж тэр наадмийн дуршилийг минь бууруулаад хаячихаж билээ.  Хамаг хүлээлт , горьдлого, ганц олимпийн найдвар минь. Ингэж урам хугалж байхаар ууцыг минь...... Тэр наадам тэр чигээрээ  таавар будилсан шинэ цолтонууд олноор төрсөн нэг тийм наадам болж билээ. Тэр наадмаар авсан цолондоо хүрч барилдаагүй хэд хэдэн бөх бий гэж боддог.
 Дахиад 366 хоног хүлээж  байж  Х.Мөнхбаатарын арслан цолны хоёр жилийн ойн өдөр харахыг хүссэн зүйлээ харсандаа. Улсын цолтон хэмээх их гэр бүлд багтаад баяр хөөр нь дотроо эс багтаад гараа өргөөд гүйж явсан Со харцагын тэр дүр эдүгээ бичиглэн суухад ч нүдэнд харагдаж байна. Унаж дууссан газар , нөгөө орос үг амнаас өөрийн мэдэлгүй урсаал , тэгснээ гэнэт секунтын тал хиртэй чимээгүй болсноо орилж босоол алгаа ташаал....Бороо орж байж билээ.  Өсөхөө харцага ч хаалгаа дотроос нь хаах дөхсөн шүү.
Нээрээ тэрнээс хойш 5 давчихаад тэгэж их баярлаад гүйж яваа залууг их цөөхөн харсан. Бодвол ихэнх нь их даруухан залуус байх. За далийгаад явчихаж.
Тавын даваа тунаа байсан, зургаа дээр дахин тунасан. Хэн ч амлах вээ дээ. Давсан бол долоо  дээр бас л тунах байсан байх. Гэхдээ давж болох хүнд унасан. Би Содномыг хүлээж барилдсанаасаа болж их алддаг гэж боддог юм. Хүмүүсийн шийдсэн мэхэнд явчихаад байдаг.......  Арагшаа гишгэлгүй суучихаж билээ.
Дараа жил нь 5 дээр өнөөх л Өсөхөө харцагатайгаа тунаад өвдөг шороодсон. Ингээд  би шахааны барьц гээчид дургүй болсон юм.
            Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 90-н жилийн ойн баяр наадмын долоогийн даваа эхэллээ. Энэ даваанд тунасан шинээр Монгол улсын харцага цолны болзол хангаад байгаа  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын начин Цэдэвийн Содномдорж  Архангай аймгийн Хашаат сумын харьяат Цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба нарын барилдаан бол жинхэнэ харах юмтай хариад ярих юмтай барилдаан болох учиртай байлаа. Гэтэл энэ барилдаан зөвхөн хариад ярих юмтай л барилдаан болсон. Ширээ байгаагүй бол унах байсан , үгүй унаж явахдаа ширээн дээр суусан, дараа нь Содномын талаар барьц сонгох байсын, яаалаа гэж дахиж  шодох нь зөв байлгүй яадгын харин ч бүр барьцтай нь голлуулах байсын, Санжаа барьц задарсны дараа мэх хийсэн, үгүй барилдаан үргэлжилж байсын, Содном шигээ уйланхай, Танай Санжаа чинь луйврын заан гэх мэтийн хэрүүлийг их сонссондоо. Одоо болтол шинээрээ байдаг бас л мөлжүүртэй сэдэв шүү. Тэр барилдаанаас эхтэй хар хэл ам энэ хоёр сайхан залууг улсын наадамд чөдөрлөөд байдаг ч юм болов уу гэж хааяа мухарлан бодно. Гэхдээ би энэ барилдааны тухайд бол Содномын дэмжигч хүнд ямар бодол байхав тиим л бодолтой явдаг...
            Санжаадамба- Тэр хүрз хараас өөр энэ бул хар чулууг байрнаас нь хөдөлгөх адгуус ч байхгүй гэж сонсож л байсан байлгүй. Нэг талаас тэр хүрз хар нөгөө талаас тэр бул хар чулуу. Түүнийг байрнаас нь хөдөлгөх адгуус ч ховор болчихоод байна. Наадмаас бусад үед бол тэр Сандаг аварга Гомбо аварга хэн ч байлаа бүгдийг нь л хаяж байна. Тэр бол өнөө байгаа хамгийн хүчтэн, хамгийн шилдэг нь . Барилдааныг нь харахаар бага дүүгээ би хаяж байгаа юм шиг л. Түүнийг хааяахан давах боломжтой хэдхээн бөх бий. Магадгүй долоон сарын дундуур  байх. Тэдний нэг бол манай Содном. Хэрвээ тэр Содном Мөнхбаатар арслан хоёртой л таарчихгүй бол би түүнийг ямагт дэмжих болно.
            Шөвгөрөөгүй , Начин болсон, шөвгөрөөгүй, харцага болсон, шөвгөрөөгүй , ...........
Миний богино цувааны ажиглалт  ёсоор бол заан цол хүртэх ёстой байлаа.  Зургаагийн даваанд Батмөнх Гончигдамба Пүрэвсайхан 3-с амалсан байх гэж бодож байна. Үр дүн нь буруу ам гэж гарсан. Уг нь чаддагаар нь Пүрэвсайханыгаа авсан бол. Батмөнхөд унасан барилдаан Бат-Оршиход унасан барилдаан 2 надад их төстэй санагддаг. Чиний хүлээлт миний хүлээлт хоёул талаар болсон. Гэхдээ л би Содномыгоо төрийн наадамд түрүү байгаа гэдэгт ямагт итгэдэг. Хамгийн сүүлд болсон үйл явдлын талаар олон хүн залхтал бичсэн болохоор гал дээр тос нэмээд яахав. Бөхөд хайртай монгол түмэн минь уужуу сэтгэлээр хандаж уучлах биз.
         Намайг жижигхээн байхад, жижиг Сүхбатыг унахаар уйлдаг байхад сүн далайг..... байхад зургаан залуу заан гэж байлаа шүү. Ганбат бол нөгөө таваасаа арай хожуу гарч ирсэн. Харин тэр тав дотроо хамгийн эрэмбээр бага нь Сүхбат аварга байсан юм. Их доороос тунаж эхлэнэ. Магадгүй тэр хамгийн олон тунасан бөх байх. Дээгүүр барилдаж чадаагүй олон ч наадмыг өнгөрөөсөн байх. Зургаан заанаас Сумьяа аварга анхлан үзүүрт хүрсэн ч , төрийн наадмын тугийг есөнтөө тойрох хувь Сүхбат аваргад эхэлж тохиосон юм. Гар ачнаа гэж..... Яагаад гэнэт Со-г бичиж байснаа Сүхбат аваргаруу хадуурах болсноо тайлбарлая. Мөнхбат аварга,  Эрхэмбаяр аварга, Мөнхбаатар ,Бүрэнтөгс, Гончигдамба ,Санжаадамба , Батмөнх , Өсөх-Ирээдүй, Бат-Орших ,Содномдорж, Пүрэвсайхан гэх мэт энэ цаг үеийн Монгол бөхийн нүүр царай болж байгаа олон хүчтэнүүд байна. Эдгээр бөхчүүд дотроос хамгийн их тунасан бөх гэвэл манай Содном. Магадгүй их тунасан их унасан бөх их зүйлийг тунгаадаг байх. Ингэснээрээ илүү чамбай ухаалаг барилдаантай болдог боловуу гэж санана. Одоогийн Содном тэр үеийн Сүхбат гэдэг 2 хүнд төстэй нөхцөл байдал олон байх шиг. Нэг барилдаан дээр Сүхбат аварга Бат-Эрдэнэ аваргатай их онцгүй барилдаж билээ. Зодолдож байгаа юм шиг. Гэхдээ одоо Монгол бөхийн түүх түүнийг уран хурц барилдаан угсраа мэх унаа холоор нь л дурсдаг. Түүн шиг миний муу Содном хар бараанаар хэлүүлж шүүмжлүүлж алдаж явах нэг өдөр байхад  хамаг олны цэнгэлийн манлайд цоллуулж явах нэг өдөр байх байлгүйдээ......
Хамгийн сүүлд харцагыгаа наадмаар зодоглохгүй байж магад гэсэн ярилцлага өгсөн байхыг нь уншаад энэхүү бодлоо бичив. Над мэт таны барилдааныг үзэж сэтгэлийн цэнгэл эдэлж явдаг олон олон бөхийн хорхойтнуудаа бодож наадам алгасна л гэж дахиж битгий хэлээрэй. Ид ирэн дээрээ яваа энэ үедээ наадам алгасах нь эрийн хийморьт ч муу байлгүй. Дэвжээ нь гомдвол яана.
 Хотгойдын хурд 2 наадамд 2010-н онд түрүүлэхдээ барууны  магнайд миний аавын мөрөн дээр дэвж явсан тань миний амьдралдаа харсан хамгийн сайхан бөхийн дүр зураг юм шүү.